Нүүр хуудас Соёл урлаг Электро Дивагийн дүрээр эргэсэн МУГЖ Т.Ариунаа

Электро Дивагийн дүрээр эргэсэн МУГЖ Т.Ариунаа

179
0
Т.Ариунаа
Электро Дивагийн дүрээр эргэсэн МУГЖ Т.Ариунаа
Хил хязгааргүй, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран сэтгэлийн нарийн утсыг хөндөх хүч зөвхөн дуу хөгжим, урлагт л байдаг гэлтэй.

Тэгвэл Монголдоо супер од нь болсон дуучин МУГЖ Т.Ариунаа нэгэн шинэ донж төрхтэйгөөр эргэн ирлээ. Тун удахгүй худалдаан гарах энэхүү цомог нь электро урсгалтай аж.

Цоглог, эрч хүчтэй, нэгэн хэвийн байдлаас татгалзаж ахин дахин шинэ дүр төрхийг бүтээхийг эрхэм болгодог Монголын поп Дива хатагтай.

Уран бүтээлч хүн үргэлжид олны нүдэнд гоё сайхан, мөнхийн баяр жаргалаар дүүрэн мэт харагддаг хэдий ч тэд дотоод сэтгэлийн баяр гунигаа уран бүтээлдээ шингээн тайтгардаг байх.

Тун саяхан “Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай” хэмээх сайхан уран бүтээлээ олны хүртээл болгосон хатагтай маань энэ удаад Электро Дивагийн дүрээр та бидэнтэй учран золгож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here