Нүүр хуудас Соёл урлаг Энэтхэгт болсон ОУ-ын математикийн тэмцээнээс алтан медаль хүртлээ

Энэтхэгт болсон ОУ-ын математикийн тэмцээнээс алтан медаль хүртлээ

153
0
Энэ жил Энэтхэг улсад зохион байгуулагдсан олон улсын математикийн тэмцээнд манай улсаас 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид амжилттай оролцоод иржээ.

Энхүү тэмцээнд оролцсон ихэнх сурагчид медаль зүүснээс гадна өмнөх жилүүдийн амжилтаа ахиулсан байна.

Тус тэмцээн нь ахлах, бага, дунд ангиллын дунд зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Сант сургуулийн тавдугаар ангийн сурагч Энэрэл өнгөрсөн жил Тайландад болсон уг тэмцээнд төрсөн эгчийн хамт оролцож хүрэл медалийн эзэн болж байсан билээ. Харин энэ жилийн тэмцээнд медалиа алт болгон хувиргажээ.

Манай улсын бага, дунд, ахлах ангийн сурагчдын сурлагын түвшин олон улсад үнэлэгдэж сурагчид математик, хими, физик, биологийн олон улсын олимпиадуудад амжилтаа ахиулсаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here