Нүүр хуудас Соёл урлаг Яруу найрагчид “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвээр чуулж байна

Яруу найрагчид “Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвээр чуулж байна

202
0
Дэлхийн яруу найрагчид
“Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвээр дэлхийн яруу найрагчид чуулж байна
Манай улсад дэлхийн яруу найрагчид чуулж байна. Төрийн ордонд эхэлсэн тус арга хэмжээг Монголын зохиолчдын эвлэл, Гадаад харилцааны яам, Дэлхийн яруу найргийн академи (ДЯНА), Монголын урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

“Байгалийн оюун санаа ба хүмүүний сэтгэлийн байгаль” сэдвийн дор болж буй 37 дахь удаагийн хурлын үеэр Дэлхийн яруу найргийн академийн тэргүүн дээд шагнал “Алтан алх”-аар яруу найрагч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн энгэрийг мялаасан байна. Энэхүү шагналыг ийн монгол хүн анх удаа хүртжээ.

Шагнал гардуулах үеэр ДЯНА-ийнхан “Нүүдэлчний яруу найргийг дэлхийд сурталчилж, дэлхийн яруу найргийн өдрүүдийг эх орондоо хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж буй зэрэг олон гавьяат үйлсийг харгалзан “Алтан алх” шагнал олгож байна” хэмээн онцолсон байна.

Дэлхийн яруу найргийн академийн дэд ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо “Яруу найраг, байгалийн оюун санаа” сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо хуваалцжээ. Тэрбээр 2015 онд  Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэн билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here