Нүүр хуудас Соёл урлаг “Miss World 2018”-д оролцож буй Э.Энхриймаад найдлага тавьж байна

“Miss World 2018”-д оролцож буй Э.Энхриймаад найдлага тавьж байна

270
1
miss-enhriimaa-04
Үндэсний ялагч Мисс Э.Энхриймаа

Ертөнцийн сайхан бүсгүйчүүд нэгэн дээвэр дор чуулж, оюун ухаан, авьяас билэг, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлддөг гайхамшигт тэмцээн бол “Miss World 2018”.

“Miss World 2018”
Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байна

Энэ удаагийн “Miss World 2018” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Саньяа хотод болж байна. 68 дахь удаагийн дэлхийн гоо бүсгүйг шалгаруулах тэмцээнд 120 орны миссүүд өрсөлдөх бөгөөд нээлтийн арга хэмжээ өнгөрөгч долоо хоногт боллоо.

Урд хөршийн аялал жуулчлалын төв болсон Санья хотод гоо бүсгүйчүүд 20 хоногийн хугацаанд өөрсдийгөө харуулж, финалын шалгаруулалтад өрсөлдөх юм.

miss enhriimaa
үндэсний ялагч Э.Энхриймаа

Тодруулбал, арван хоёрдугаар сарын 8-ны үдэш болох титэм гардуулах арга хэмжээний өмнө миссүүд олон шалгуурыг давж, шилдэг 40-т багтахыг хичээдэг.

Энэ жилийн “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа 21 настай, Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан юм.

Тэрбээр Орхон аймгийн харьяат бөгөөд орос, англи хэлтэй, бадминтоны спортын зэрэгтэйгээс гадна математикийн олимпиадад өндөр амжилт үзүүлжээ.

Хэдийгээр олон улсын миссийн тэмцээний туршлагагүй ч “Оюунлаг мисс” Э.Энхриймаад олон нийт итгэл үзүүлж, хүчтэй оролцогчийн нэг гэж үнэлж байгаа.

 

1 сэтгэгдэл

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here