Нүүр хуудас Соёл урлаг “The Voice of Mongolia” шоу ирэх сард эхэлнэ

“The Voice of Mongolia” шоу ирэх сард эхэлнэ

328
0
The Voice of Mongolia”
“The Voice of Mongolia” шоу ирэх сард эхэлнэ

The Voice of Mongolia”

“Монгол HD” телевизийн уран бүтээлчид дэлхийн шилдэг нэвтрүүлгийн нэг  “The Voice” шоуг албан ёсны эрхтэйгээр эх орондоо анх удаа зохион байгуулахаар болсон. Тэгвэл “The Voice of Mongolia” шоуны эхний дугаар ирэх сарын 22-нд үзэгчдийн хүртээл болох гэнэ.

Шоуны шүүгчээр Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Ононбат, гавьяат жүжигчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, “Киви” хамтлагийн дуучин Д.Уламбаяр нар ажиллахаар болсныг зарласан.

Тус шоу нь сонсох шат,  халз тулаан,  хагас шигшээ амьд тоглолт,  финал буюу эцсийн шалгаруулалт гэсэн үе шаттай явагдах юм байна. Дашрамд дурдахад, Голланд улсаас гаралтай ‘The Voice’ шоу нь анх 2010 онд зохиогдож өдгөө дэлхийн 62 улсад албан ёсны эрхтэйгээр хийгдээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here