Нүүр хуудас Соёл урлаг “Boney M” хамтлаг Монголд тоглоно

“Boney M” хамтлаг Монголд тоглоно

326
0
"Boney M" хамтлаг Монголд тоглоно
“Boney M” хамтлаг Монголд тоглоно
Германы алдарт “Boney M” хамтлаг энэ сарын 30-нд Крокус эвент холлын тайзнаа “Back to the 80-90’ Disco/Crocus” хөтөлбөрийн хүрээнд тоглохоор болжээ.
Тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүст “Найзуудын ёлка” нэрийн дор анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ тэмдэглэх боломжийг олгож буйгаараа онцлогтой.
Крокус эвент холлын хамт олон нийтэд “80-90 Disko” хөтөлбөрөө нийт есөн удаа зохион байгуулсан бөгөөд 1980-аад онд хит болж байсан Австрийн “Joy”, “La Bouche”, “London Beat”, “East 17” зэрэг хамтлагийг урьж тоглуулсан байна.
Дашрамд дурдахад, 1976 онд Германы нэрт продюсер, хөгжмийн зохиолч Фрэнк Фариан “Baby, Do You Wanna Bump?” дуугаа нутгийнхаа дөрвөлд өгч дуулуулсан нь Бельги, Голландын хит-парадад багтаж чадсан учраас Фрэнк тэдэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар шийджээ. Ийнхүү “Boney M” хэмээх ирээдүйн алдарт диско хамтлаг байгуулагдсан гэдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here