Нүүр хуудас Соёл урлаг “Tiger Jams” хөгжмийн хөтөлбөрийн шилдэг бүтээлийг шалгаруулна

“Tiger Jams” хөгжмийн хөтөлбөрийн шилдэг бүтээлийг шалгаруулна

260
0
Залуусыг өөрийн дотор нуугдсан хязгааргүй боломж, бололцоогоо Чөлөөлөн Uncage хийж хүсэл тэмүүлэлдээ хүрэхийг уриалдаг Tiger брэнд, Tiger Jams хөгжмийн хөтөлбөрөө 2 дахь жилдээ зохион явуулж байгаа билээ.

“Tiger Jams” хөгжмийн хөтөлбөрийн шилдэг бүтээлийг шалгаруулна

Уг хөтөлбөр нь урлагийн ертөнцөд нэвтрэн орж өөрсдийн дуу хоолой, бүтээлээ олонд хүргэх хүсэлтэй авьяаслаг залуусыг сонгон шалгаруулж, тэднийг урлагийн ододтой хамтран бүтээл туурвих боломжийг олгодогоороо онцлог юм.

Өмнөх онд 3 хит бүтээлийг толилуулж байсан бол энэ удаа Золбоо, Аргатан, Sanga гэсэн шинэ уран бүтээлчид шалгарч Нисванис, A-Sound, Маралжингоотой хамтран уран бүтээл туурвиад байна.

Эдгээр авъяаслаг гурван шинэ уран бүтээлчдээс шилдгийн шилдэг нэг уран бүтээлчийг шалгаруулж, 10,000,000 төгрөгийн уран бүтээлийн эрхээр шагнах ба шилдгийн шилдгийг дууны Youtube хандалт, Facebook санал хураалт, мэргэжлийн шүүгчдийн нэгдсэн саналаар шалгаруулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here