Нүүр хуудас Спорт “Атлетик 220”-н дасгалжуулагч П.Мөнхбат “Шилдэг дасгалжуулагч” боллоо.

“Атлетик 220”-н дасгалжуулагч П.Мөнхбат “Шилдэг дасгалжуулагч” боллоо.

654
0

2017 оны ‘Хүрхрээ үндэсний дээд лиг’-ийн 5-р сарын” шилдэг дасгалжуулагч болсон Атлетик 220 клубийн ахлах дасгалжуулагч П.Мөнхбат шагналаа гардан авлаа. Тэрээр сэтгэгдлээ хуваалцлаа:     -Сэтгэгдэл маш өндөр байна. Сарын шилдэг дасгалжуулагч болсондоо баяртай байна. Энэ бол манай баг хамт олны томоохон амжилт гэж бодож байна. Нэг баг болж нэгдэж чадсан хамт олондоо болон удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Энэ бол та бидний хамтын ажиллагаа.Атлетик 220 клуб анх 3-р сарын сүүлээр надад санал тавьсан. Манай Сэлэнгийн Халиун-Од клубт тоглодог байсан Даваалхагвын Эрдэнэ-Очир гэж залуу анх надад энэ талаар хэлж байсан. Зэрэглэлтэй дасгалжуулагч хэрэгтэй байна гэсэн. Тэгээд Б.Эрдэнэбат, Д.Эрдэнэ-Очир хоёр надтай уулзсан. Би өнгөрсөн жилээс хойш дээд лигт баг дасгалжуулах юмсан гэж хүсч байсан. Тиймээс надад татгалзах шалтгаан байгаагүй. Манай тоглогчид бүгд дээд лигт тоглох түвшинд хүрсэн гэж үзэж байгаа. Тоглогчиддоо ч их итгэл найдвар тавьж байгаа. Шигшээ багийн гол тоглогчид болох Төрбат, Наранболд нар маань энэ багт нэгдсэн байсан. Би анх багийнхаа бүрэлдэхүүнийг харчихаад ер нь амжилт гаргах боломжтой баг бүрдсэн байна даа гэж бодсон. Тэгээд сар гарангийн хугацаанд эрчимтэй бэлтгэл хийсэн. Үүнийхээ үр дүнг ч харж байгаадаа баяртай байна. Лиг маань дөнгөж эхэлж байна. Одоогоор 4 хожиж, 1 хожигдсон. Цомын тэмцээний 16-д шалгарчихаад байна. Би анх удирдлагууддаа эхний 5-д орох зорилготойгоо хэлж байсан. Одоо ч хэвээрээ. Бидний цаана маш олон тоглолт байна. Тоглолт бүрээс 3 оноо авахын төлөө л хичээж ажиллана гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here