Нүүр хуудас Спорт Буриад сурын харваанд“Хангарьд” спорт хорооны Н.Өлзийхутаг, Алдар спорт хорооны Б.Баярчимэг нар түрүүллээ.

Буриад сурын харваанд“Хангарьд” спорт хорооны Н.Өлзийхутаг, Алдар спорт хорооны Б.Баярчимэг нар түрүүллээ.

372
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамын Буриад сурын харваанд нийт 152 харваач оролцсоноос “Хангарьд” спорт хорооны харваач, спортын мастер Н.Өлзийхутаг 61 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртлээ.

Хоёрдугаар байрт “Андууд” багийн харваач Э.Батсүх 60 онож, гуравдугаар байрт  Ховд аймгийн залуу харваач Ч.Жаргалсайхан, дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овор сумын харьяат Б.Ганбаатар, тавд Буриад сурын улсын мэргэн З.Ариунбат нар тус тус шалгарлаа.
Эмэгтэй харваачдаас Алдар спорт хорооны залуу харваач Б.Баярчимэг 61 онож түрүүлэн улсын мэргэн цол хүртсэн байна. Хоёрдугаар байрт Үндэсний сурын даян мэргэн, Буриад сурын Спортын мастер Д.Эрдэнэтуяа 58 онож шалгарсан байна.

Гуравт Буриад сурын улсын мэргэн Э.Оюунжаргал , дөрөвт Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач С.Өлзийжаргал, тавд спортын мастер Ч.Гандаваа нар тус тус шалгарав.

Энэ наадмаар шинээр Буриад сурын спортын мастер тав, дэд мастер тав төрлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here