Нүүр хуудас Спорт Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээнд хамрагдав

Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээнд хамрагдав

79
0

Улсын баяр наадамд шөвгөрсөн цол хүртсэн бөхчүүдээс сүүлийн үед сэргээш илэрсээр байна. Тиймээс МҮБХ-ноос наадмаас бусад үед сэргээшийн шинжилгээ авахаар болж Монгол бөхийн өргөөнд сорьц авах өрөөг бэлэн болгосон.

Ардчилсан хувьсгалын 28 жилийн ойн барилдааны явцад МҮБХ, Допингийн эсрэг үндэсний төвтэй хамтран зарим бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ урьдчилан мэдэгдэхгүйгээр авчээ.

Бөхчүүд, бөх сонирхогчдоос шинжилгээнд хамруулах хүсэлтэй байгаа бөхчүүдийн саналыг зөөврийн хайрцгаар өмнө нь авсан билээ. Энэхүү саналын дагуу нэр бүхий бөхчүүдээс шинжилгээ авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here