Нүүр хуудас Спорт ГҮРЖ. ОУХМ Г.Хэрлэн -66кг жинд хүрэл медаль хүртлээ

ГҮРЖ. ОУХМ Г.Хэрлэн -66кг жинд хүрэл медаль хүртлээ

39
0
Herlen-judo
ГҮРЖ. ОУХМ Г.Хэрлэн -66кг жинд хүрэл медаль хүртлээ

Гүржийн нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангилалын тэмцээн нрэгтэйчүүдийн -66 кг-ын жинд “Мастерс”-ийн аварга ОУХМ Ганболдын Хэрлэн хүрэл медаль хүртлээ.

Г.Хэрлэн тэмцээний чансааны хоёрдугаарт эрэмблэгдэж, С хэсгийг тэргүүлэн эхний тойрогтоо гоц мөргөсөн. Улмаар хоёрын даваандаа Их Британы Майкл Фрайер, гуравдугаар тойрогт Гүржийн Бека Цифианиг тус бүр торгуулиар ялжээ.

Харин хэсгийн аваргын төлөө ДАШТ-ий гурван мөнгө медальтай ОХУ-ын Михайл Пульяевыг нэмэлт цагт вазаригаар ялсан ч хагас шигшээд Узбекистаны Сардор Нурилаевт торгуулиар ялагдлаа.

Гэвч манай бөх хүрэл медалийн төлөө Европын наадмын хүрэл медальт Гүржийн Баграти Ниниашвилиг “иппон” буулгасан байна. Ингэснээр Г.Хэрлэн чансаагаа 500 оноогоор ахиулснаар дэлхийн чансааны дөрөвдүгээр байр руу дэвших боломжтой боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here