Нүүр хуудас Нийгэм Дэлхийн спорт Өмнөговьд хөгжих боломж бүрдлээ

Дэлхийн спорт Өмнөговьд хөгжих боломж бүрдлээ

227
0
өмнөговь
Дэлхийн спорт Өмнөговьд хөгжих боломж бүрдлээ

Өмнөговьчууд 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон онцолсон. Энэ сарын 18-нд хэд хэдэн өдөрлөг арга хэмжээг хийж, гурван газарт бүтээн байгуулалтыг эхлүүлсэн байна.

Энэ жил Өмнөговьчуудын хувьд онцлох жил байх болно. Аймгийн төсөв 171,4 тэрбумаар батлагдсантай холбогдуулан аймгийнхаа 15 суманд нийт 103,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Сүүлийн жилүүдэд хүн ам олноор төвлөрч буйтай холбоотой бүхий л салбарыг хамруулсан бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Тухайлбал соёл урлагийн салбарыг дэмжиж 13,5 тэрбум төгрөгөөр хөгжимт жүжгийн театрыг барина мөн тус аймаг нь аялал жуулчлалын томоохон салбар болдог учир аймагтаа олон төрлийн түүхийн дурсгалыг хадгалан хамгаалахад зориулсан музейн шинэ барилгыг барих зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийнэ. Үүний эхлэл болгож аймгийн төв Даланзадгад суманд гэр хорооллын гэрэлтүүлэг, 100 хүүхдийн цэцэрлэг, багийн төвийн барилгыг шинээр барих ажлыг “Бүтээн байгуулалтын жил”-ийн албан ёсны нээлтийн өдөр эхлүүллээ.

Мөн Өмнөговьчуудын бүтээн байгуулалтын жилийн нээлтийн өдөр олон улсын чанар стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг орон нутгийн төсвийн 900 гаруй сая төгрөгөөр байгуулан албан ёсоор ашиглалтад орууллаа. Дэлхийн спорт Өмнөговьд хөгжих боломж бүрдлээ.

“Бүтээн байгуулалтын жил-2018″ нээлтийн өдөр төрийн байгууллагуудыг Батмөнх даян хааны талбай болон Нутгийн удирдлагын ордонд төвлөрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэж үйлчиллээ.

Төрийн байгууллагуудын нэгдсэн үйлчилгээнд 33 төрийн байгууллага, 24 аж ахуйн нэгж оролцож, 215 үйлчилгээг 11732 иргэнд хүргэж, үүнээс 4026 иргэний асуудлыг газар дээр нь шийдсэн байна. Мөн “Ажилтай иргэн-орлоготой өрх” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг нийт 48 аж ахуйн нэгж байгууллага оролцож, нээлттэй зарласан 726 ажлын байранд 1964 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 432 иргэн ярилцлагад орж, 82 иргэн шууд ажлын байраар хангагдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here