Нүүр хуудас Спорт Кливленд Кавальерс баг Кэвин Лавыг солилцоонд оруулахгүй

Кливленд Кавальерс баг Кэвин Лавыг солилцоонд оруулахгүй

128
0
NBA_Cavs_Kevin_Love
НБЭ -ийн 2018 оны драфт болоход ганцхан өдөр үлдлээ
~Кливленд Кавальерс баг Кэвин Лавыг солилцоонд оруулахгүй~

НБЭ-ийн 2018 оны драфт болоход ганцхан өдөр үлдээд байгаа энэ үед багууд хоорондоо солилцоо хийх талаар идэвхтэй ярилцаж байна.

Кливленд Кавальерс баг өмнө нь ЛэБрон Жэймс багтаа үлдэх эсэхээс Кэвин Лавын ирээдүй шийдэгдэнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл тэд бодлоо өөрчилж юу ч болсон Кэвин Лавыг багтаа үлдээхээр шийдсэн ажээ.

Кэвин Лавын Кавальерс багтай байгуулсан гэрээ дуусахад хоёр улирал үлдсэн бөгөөд тэрээр ирэх хоёр улиралд 49.7 сая долларын цалин авна. Лав Кливлендэд тоглосон дөрөв дэх улиралдаа дундын зайнаас 45.8 хувьтай, холын зайнаас 41.5 хувьтай довтолж 17.6 оноо, 9.3 самбараас бөмбөг авалт дунджилсан юм.

Тэрээр өнгөрсөн улиралд холын зайнаас 40 ба түүнээс дээш хувьтай довтолж 17 оноо, 9 самбараас бөмбөг авалт дунджилсан хоёрхон тоглогчийн нэг болсон юм. Нөгөө тоглогч нь Миннесота Тимбервулвес багийн төвийн тоглогч Карл-Энтони Таунс юм.

Мөн Кэвин Лав өнгөрсөн улиралд талбай дээр үр дүнтэй тоглож буй үзүүлэлтээрээ баг дотроо ЛэБрон Жэймсийн ард хоёр дугаар байранд бичигдсэн ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here