Нүүр хуудас Спорт Кэвин Лав Кавальерсын өмсгөлтэй зодог тайлахыг хүсчээ

Кэвин Лав Кавальерсын өмсгөлтэй зодог тайлахыг хүсчээ

106
0
Kevin Wesley Love_Cavaliers
Кэвин Лав ЛэБрон Жэймсгүйгээр өндөр амжилт үзүүлэх боломж бага
~Кэвин Лав Кавальерсын өмсгөлтэй зодог тайлахыг хүсчээ~

Кливленд Кавальерс багийн гэрээ нь дуусах дөхөж байгаа нэг тоглогч бол Кэвин Лав.

Сэтгүүлч нар Кэвин Лаваас энэ зун өөр багт очих эсэхийг нь асуухад

Сүүлийн 4 жил энэ асуултанд хариуллаа. Финалын дараа дахиад л асууна гэдгийг мэдэж байсан. Гэхдээ би өөр багт очих хүсэлгүй. Энэ багтайгаа аварга болж, энэ багаасаа зодог тайлмаар байна. Мэдээж зодог тайлах хүртлээ ЛэБрон Жэймстэй хамт Кавальерс багтаа тогломоор л байна. Гэхдээ тэр бол Жэймсийн мэдэх хэрэг” гэж хариулсан байна.

Гэхдээ ЛэБрон Жэймс багаа орхивол Кавальерс багийн удирдлага Кэвин Лавыг ч бас явуулах шаардлагатай болно. Учир нь ЛэБрон Жэймсгүйгээр өндөр амжилт үзүүлэх боломж бага. Тиймээс өндөр үнийн дүн бүхий гэрээтэй тоглогчдоо явуулан багаа шинэ залуу тоглогчдоор дахин босгох шаардлага урган гарна.

Харин Кэвин Лавын хувьд дараагийн хоёр улиралд 50 орчим сая долларын цалин авах гэрээтэй. Тиймээс цалингийн цэсээ суллая гэвэл хамгийн эхэнд явуулах тоглогч нь Кэвин Лав байх юм.

29 настай 5 удаагийн бүх одод Кэвин Лав өнгөрсөн улиралд 17.6 оноо, 9.3 самбараас бөмбөг авалт дунджилсан юм. Мөн плэйоффт 14.9 оноо дунджилжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here