Нүүр хуудас Спорт Манай танкчид амжилтаа ахиулан хагас шигшээд шалгарлаа

Манай танкчид амжилтаа ахиулан хагас шигшээд шалгарлаа

187
0
tsergiin-dorowdugeer-naadam-mongol-tamirchid
Манай танкчид амжилтаа ахиулан хагас шигшээд шалгарлаа
~Манай танкчид амжилтаа ахиулан хагас шигшээд шалгарлаа~

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна.

“Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнүүдэд оролцож буй баг тамирчид хагас шигшээ тэмцээнүүдэд шалгаран дараагийн шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Тодруулбал “Танкийн биатлон” тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарлаа. Монгол Улсын баг тамирчид хагас шигшээ тэмцээнд 6 дугаар байранд шалгаран өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулж чадлаа.

2016, 2017 онуудад дэлхийн 19 улсаас хагас шигшээд 8 дугаарт тунан үлдэж байсан бол энэ жил манай танкчид хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн аргагүй л шилдэг гэдгээ оролцогч орнууддаа харуулсаар байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний 016, 311, 327, 336, 150, 186 – дугаар анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас бүрдсэн шилдэг 4 экипаж энэ жилийн тэмцээнд чамгүй сайн амжилт үзүүлэн оролцсоор байна.

Монгол Улсын шигшээ багийн 1, 2, 3 дугаар экипажууд тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангол, Лаос, Венесуэл улсын багуудтай уралдаж гараа бүр дээрээ түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдлээ.

Хагас шигшээ уралдаанд өрсөлдөх 12 баг уралдах өдөр болон, танкийн өнгийг сугаллаа. Гуравдугаар экипажийн буудагч, ахлагч Түвшинжаргалын Молом өмнө нь улаан өнгийг сугалж байсан бол энэ удаад мөн л улаан өнгийг сугалсан.

Сугалаа ёсоор 8 дугаар сарын 8-ны өдөр манай багийн 3 экипаж буухиа хэлбэрээр ОХУ, Армен, Венесуэл улсын шигшээ багуудтай өрсөлдөхөөр болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here