Нүүр хуудас Спорт Монголын баг цахим спортын тэмцээнд мордлоо

Монголын баг цахим спортын тэмцээнд мордлоо

95
0
WESG-temtseen
Монголын баг цахим спортын тэмцээнд мордлоо

“Алибаба” группын “Алиспортс”-оос зохион байгуулдаг нийт 890 мянган ам.долларын шагналын сантай WESG цахим спортын тэмцээн энэ сарын 7-10-нд урд хөршийн Чончин хотод болно.

Түүнчлэн Монгол Улсын баг тамирчид тус тэмцээний “DOTA2”, “Hearstone”, “Starcraft” төрөлд өрсөлдөх эрхээ авч, тус улсыг зорьсон байна. 20 орны баг тамирчид өрсөлдөх дээрх тэмцээний “DOTA2” төрөлд түрүүлсэн баг 500 мянган ам.доллар буюу 1.3 тэрбум төгрөгийн мөнгөн шагнал хүртэх юм.

Энэ төрөлд Монголоос “Team Mongolia” баг өрсөлдөх бөгөөд хэсэгтээ Бразил, Хятад, АНУ, Вьетнам, Канад, Киргизстаны багтай тоглоно.

Сонирхуулахад, WESG цахим спортын тэмцээний “DOTA2” төрлийн хамгийн хүчтэй тоглогчид БНХАУ-ын тамирчид юм байна. Гэсэн хэдий ч сонирхогчид энэ төрөлд ОХУ-ын “Virtus Pro” баг түрүүлнэ хэмээн таамаглаж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here