Нүүр хуудас Спорт Монголын охидын шигшээ баг Ливан улсыг зорьлоо

Монголын охидын шигшээ баг Ливан улсыг зорьлоо

93
0
ohidiin-shigsgee
Монголын охидын шигшээ баг Ливан улсыг зорьлоо

Монголын охидын шигшээ баг Азийн 19 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөхөөр Ливан улсыг зорьжээ.

Монголын шигшээ баг тэмцээний “А” хэсэгт Австрали, Ливан, ХонгКонгийн шигшээтэй 24-28-ны хооронд өрсөлдөнө. Эхний тоглолтоо 24-ны 16.30 минутад хэсгийнхээ хамгийн хүчтэй баг Австралийн эсрэг хийж дараа нь баасан гаригт энэ цагтаа ХонгКонгийн багтай тоглоно.

Харин хэсгийн сүүлийн тоглолтоо ирэх долоо хоногийн ням гаригт 20:30 минутаас талбайн эзэн Ливаны багтай хийснээр охидын шигшээ баг анхны Азийн АШТ-ий дүгнэлтээ гаргасан гаргасан байх аж.

Азийн 19 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөж буй манай шигшээ багийн бүрэлдэхүүнд 10-16 хүртэлх насны тамирчид байна.

Мөн япон дасгалжуулагч Ики Ёүжигийн Монголын шигшээ багийг удирдан оролцож буй сүүлийн тэмцээн юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here