Нүүр хуудас Спорт Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, 50 мянган Юан хүртлээ

Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, 50 мянган Юан хүртлээ

309
0
burentogs
Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, 50 мянган Юан хүртлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хошуунд болсон өвлийн наадмын хүчит 64 бөхийн барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, 50 мянган юан гардсан бол аймгийн арслан Н.Баярбаатар үзүүрлэжээ.

Уламжлал ёсоор зохион байгуулдаг “Мөнгөн ганц мод” өвлийн наадамд ӨМӨЗО-ны болон Монголын хүчит бөх оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Шөвгийн дөрөвт улсын начин Э.Даш, Зүүн Үзэмчин хошууны бөх Батжаргал нар шалгарчээ.

Хоёр улсын хүчит бөхчүүд чуулан барилддаг энэхүү барилдаанд манай улсаас аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан А.Давааням, Н.Мустафа, Э.Тулга, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр, Н.Баярбаатар, Ж.Алтаншагай нар ч оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here