Нүүр хуудас Спорт Монгол Улсын харцага Т.Баасанхүүд үүрд…

Монгол Улсын харцага Т.Баасанхүүд үүрд…

209
0
Монгол Улсын харцага Т.Баасанхүүд үүрд...
Монгол Улсын харцага Т.Баасанхүүд үүрд...
Монгол Улсын харцага Т.Баасанхүүд үүрд хадгалагдах цом гардуулав
Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон. Долоо дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Монгол Улсын харцага Төрөөгийн Баасанхүү анх удаагаа түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг гардан авсан юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн Улсын харцага Т.Баасанхүүд өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цомыг, Цом гардуулах тухай зарлигийн хамт дурсгажээ.
Дашрамд мэдээлэхэд, Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор 2011 онд анх зохион байгуулагдаж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here