Нүүр хуудас Гадаад мэдээ Норвеги, Герман АЛТАН МЕДАЛЬ-ийн…

Норвеги, Герман АЛТАН МЕДАЛЬ-ийн…

457
0
Норвеги, Герман АЛТАН МЕДАЛЬ-ийн...
Норвеги, Герман АЛТАН МЕДАЛЬ-ийн...
“Пёнчан – 2018” Өвлийн XXIII Олимпийн наадам өндөрлөхөд 7 хоног үлдээд байгаа билээ. Энэ удаагийн наадамд 92 орны 2925 тамирчин спортын 15 төрөлд өрсөлдөж байна.
Өчигдрийн байдлаар 61 багц медалийн эзэд тодорсон бөгөөд Норвеги, Герман алтан медалийн тоогоор тэргүүлж байна. Тэд нийт 9 алтан медаль хүртсэн бол Нидерланд, Канад, АНУ, Швед удаалж байна. Наадмыг зохион байгуулагч Өмнөд Солонгос улс 3 алт, 2 хүрэл медаль авсан амжилтаар жагсаалтын IX байрт байгаа бол Япон улс 1 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль авчээ. Тэгвэл Оросын Олимпийн баг 3 мөнгө, 8 хүрэл медальтайгаар XX байрт бичигдэж байна.
ALTAN
Норвеги, Герман алтан медалийн тоогоор тэргүүлж байна

Норвегичууд Гүйлтийн цанын төрлөөс 5 алтан медаль, нийт 11 медаль авч чадсан тэд цанын харайлт, сноубордоос алттай буцаж байгаагаараа аргагүй цасны орон гэдгээ харуулж байна. Тэмцээний өмнө тавьсан 30 медаль хүртэх зорилгодоо хүрэх нь бараг ойлгомжтой мэт.

ALTAN
Норвеги, Герман алтан медалийн тоогоор тэргүүлж байна

Өчигдрийг хүртэл Германы шигшээ баг, медалийн хүснэгтийг 9 алт, 4 мөнгө, 4 хүрэл медальтайгаар итгэл төгс тэргүүлж байв. Биатлоноос хос алтан медаль авсан Л.Далмайер болон зөвхөн чарганы төрлөөс авсан гурван алт, нийт 6 медаль нь тэдний хувьд тооцоонд байсан медаль гэхэд хилсдэхгүй. Гэхдээ уран гулгалтын хосын төрлөөс 5 дахь олимпдоо оролцож буй А.Савченко болон Б.Массотыг түрүүлнэ гэж тийм ч олон хүн санаагүй байх. Наадмын сүүлийн хагаст тэдний ихээхэн найдлага тавьж буй бобслэйн төрлийн тэмцээн эхлэх учир Германы баг тэргүүллээ хадгалж үлдэх магадлал өндөр байна.

MEDALI
Норвеги, Герман алтан медалийн тоогоор тэргүүлж байна

Тэгвэл 15 медальтай буцах “даруухан” зорилготой ирсэн Нидерландчууд аль хэдийн 13 медаль хүртэж, 3-р байрт бичигдэж байна. Зөвхөн тэшүүрийн төрлөөс улбар шарууд нийт 6 алтан медаль, 11 медаль хүртсэн нь гайхалтай. Тэшүүрийн төрөл дөнгөж талдаа л орж байгаа гэхээр тэдэнд медалийн тоогоо үлэмж нэмэх боломж их байна.

Өнөөдрийн байдлаар 26 орон ямар нэгэн медаль хүртжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here