Нүүр хуудас Спорт Нэрт хөлбөмбөгч Марадона “зүгээр”

Нэрт хөлбөмбөгч Марадона “зүгээр”

125
0
maradonna_worldcup2018
20-р зууны алдарт хөлбөмбөгчийн биеийн байдал сайжирчээ
~Нэрт хөлбөмбөгч Марадона “зүгээр”~

Хоёр хоногийн өмнө ДАШТ-ий “D” хэсгийн сүүлийн тоглолт Нигери болон Аргентиний шигшээ багуудын хооронд явагдсан билээ.

Хэсгийн хамгийн чухал тоглолтоор нэрлэгдэж байсан хоёр багийн тоглолтын эцсийн мөчид Аргентиний хамгаалагч Маркос Рохо гоол оруулсанаар Дэлхийн 2 удаагийн аварга Аргентиний шигшээ баг хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм.

Тухайн тоглолтыг Аргентиний домогт хөлбөмбөгч Диего Армандо Марадона үзэж суусан бөгөөд сүүлийн гоолын дараа хэт их сэтгэл хөдлөлөөсөө болж эмнэлэгт хүргэгдсэн юм.

20р зууны алдарт хөлбөмбөгчийн биеийн байдалд олон хүсүүс санаа зовниж байгаа энэ үед 57 настай Марадона хэвлэлийхэнд мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр : “Миний биеийн байдал маш сайн байгаа гэдгийг хүмүүст дуулгамаар байна. Ууг нь тоглолтын үеэр эмч намайг гэртээ харьж амрахыг зөвлөсөн ч би тэгж чадаагүй. Тийм чухал үед яаж багаа орхиод явж чадна гэж? ” хэмээн ярьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here