Нүүр хуудас Спорт Соробан сампингийн олон улсын аваргаар Ч.Маргад тодорлоо

Соробан сампингийн олон улсын аваргаар Ч.Маргад тодорлоо

319
0
soroban-sampin-Margad
Соробан сампингийн олон улсын аваргаар Ч.Маргад тодорлоо

Соробан сампингийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн Малайз улсад болж өнгөрлөө.

Нийт 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцсон Тольт сургуулийн хоёрдугаар ангийн сурагч, Ч.Маргад охин аваргалжээ.

Сонирхуулахад, Ч.Маргад ѳнгѳрсѳн оны гуравдугаар сараас хойш соробан сампингаар хичээллэж эхэлжээ. Энэ хугацаанд 1800 орчим хүүхэд өрсөлдсөн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, олон улсын тэмцээнд оролцох эрх авчээ.

Харамсалтай нь олон улсын тэмцээнд оролцогчдын зардлыг ар гэрээс гаргах ёстой аж. Ч.Маргадын ээжийн хувьд харааны бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэй учир улсаас өгдөг тэтгэмжээр амьжиргаагаа залгуулдаг аж.

Харин “Эвсэг” компанийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ээж, охин хоёрын дээрх тэмцээнд оролцох бүх зардлыг гаргажээ.

Соробан сампингийн олон улсын аварга Чинбатын Маргад охин маргааш 14:30 цагт эх орондоо бууна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here