Нүүр хуудас Спорт Спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг Модон бөмбөгийн улсын аварга баг боллоо.

Спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг Модон бөмбөгийн улсын аварга баг боллоо.

398
0

2017 оны тэмцээн 06 сарын 16-17 нд Гачуурт дахь “Цэнхэр Мандал” амралтын модон бөмбөгийн талбайд Монгол улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Тэмцээнд  Бага-нуур ХК, Мон-Алтиус-Мон Топ, Дархан-1, Дархан-2, ХААИС-1, ХААИС-2, ХААИС-3, Шивээ-Овоо, МУБИС, UB-1 зэрэг нийслэл, хөдөө орон нутгийн нийт 8 байгууллагын, тамирчид оролцон 2 өдрийн туршид өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу Олон улсын болон ММБХолбооны шүүгчид удирдан явуулж, цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хос, талбайн цохилтын тэмцээн гэсэн 5-н төрлөөр явагдаж дүнгээ гаргасан юм.

-Эрэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд тэргүүн байранд 97 оноогоор Дархан-1 багийн тамирчин М.Түвшинжаргал, дэд байранд 104 оноогоор Дархан-1 багийн тамирчин спортын мастер Б.Билгүүндалай, гуравдугаар байранд ХААИС-2 багийн тамирчин, спортын мастер М.Хүрэлмөнх 105 оноогоор, эмэгтэйчүүдээс 109 оноогоор ХААИС-2 багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Мягмарсүрэн, 109 оноогоор ХААИС-1 багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Оюунтуяа, 113 оноогоор ХААИС-1 багийн тамирчин, спортын мастер М.Сугарсүрэн нар эхний гурван байрт тус тус шалгарч медаль, өргөмжлөлөөр шагнууллаа.

-Талбайн цохилтын тэмцээний хувьд баг тамирчдын хамгийн их оролцох сонирхолтой, өрсөлдөөнтэй болдог төрөл бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс ХААИС-1 багийн тамирчин СДМ Х.Пүрэвжаргал, ХААИС-2 багийн тамирчин СДМ Э.Энх-Алдар, ХААИС-1 багийн тамирчин ОУХМ Б.Баянбулаг, эмэгтэйчүүдийн төрөлд Дархан-1 багийн тамирчин Ц.Мөнхзул, ХААИС-1 багийн тамирчин, ОУХМ Б.Оюунтуяа, Дархан-1 багийн тамирчин СДМ Э.Цэнгүүл нар шалгарч медалийн эзэд болжээ.д -Харин холимог хосын төрөл ХААИС-1 багийн тамирчид Б.Баянбулаг, Б.Оюунтуяа /47 оноо/ алтан медаль, ХААИС-2 багийн О.Мижиддорж, Ж.Загас /54 оноо/ мөнгөн медаль, Дархан-2 багийн Б.Энх-Амгалан, Ц.Баярцэцэг /54 оноо/ хүрэл медаль тус тус хүртсэн юм. Эрэгтэй хосын төрөлд 1-р байранд 56 оноогоор ХААИС-1 багийн тамирчин Ц.Баасанжаргал, Х.Пүрэвжаргал, 2-р байрыг Дархан-1 багийн тамирчид Б.Билгүүндалай, М.Баасандорж нар 59 оноогоор, 3-р байранд ХААИС-2 багийн тамирчин М.Хзрэлмөнх, Г.Санзайдорж нар эзэлсэн юм. Эмэгтэйчүүдийн хосын төрлийн тэргүүн байранд 63 оноотой Дархан-1 багийн Ц.Мөнхзул, Э.Цэнгүүл, дэд байранд 64 оноогоор ХААИС-1 багийн Б.Цэрэндулам Д.Лхам, 3-р байранд Дархан-2 багийн Э.Энхтүвшин, Г.Энэрэл нар аваргууд боллоо. Багийн төрөлд эрэгтэйчүүдээс 418 оноогоор спортын мастер Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-1 баг /Б.Доржцэрэн, М.Баасандорж, Н.Түвшинжаргал, Б.Билгүүндалай/, 429 оноогоор спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-2 баг /Г.Санзайдорж, М.Хүрэлмөнх, О.Мижиддорж, Э.Энх-Алдар/, 436 оноогоор ХААИС-1 баг /Б.Баянбулаг, Ц.Баасанжаргал, Н.Дорлигжав, Х.Пүрэвжаргал/, эмэгтэйчүүдээс 474 оноогоор спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг /Б.Оюунтуяа, М.Сугарсүрэн, Б.Цэрэндулам, Б.Хишигжаргал/, 476 оноогоор Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-2 баг /Б.Хишигжаргал, Э.Энхтүвшин, Г.Энэрэл, Ц.Баярцэцэг/, 501 оноогоор спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-2 баг /Ж.Загас, Г.Мягмарсүрэн, Б.Бадгирмаа, Б.Оюумаа/ нэг, хоёр, гуравдугаар байрын эздээр тодорлоо.                                                                                                                               Байгууллагын нэгдсэн дүнгээр:

  1. Спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-1 баг /82 оноо/
  2. Спортын мастер Ж.Загас дасгалжуулагчтай ХААИС-2 баг /85 оноо/
  3. Г.Болдбаатар дасгалжуулагчтай Дархан-1 баг /98 оноо/ цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд Монголын Модон бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дэд ерөнхийлөгч Ж.Буяндалай ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Эрдэнэтуяа болон Удирдах зөвлөлийн гишүүд оролцож баг тамирчидад амжилт хүсч тэмцээний шагналыг гардуулан өгсөн. УАШТ-ээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 12 тамирчин 11 сард БНХАУ-ын Хэюуан хотод болох Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн, Хятадын нээлттэй тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here