Нүүр хуудас Спорт Тереза Мэйг “Ливерпуль”-ээс суралцахыг шаардав

Тереза Мэйг “Ливерпуль”-ээс суралцахыг шаардав

44
0
liverpool-2019
Тереза Мэйг “Ливерпуль”-ээс суралцахыг шаардав

Европын холбооноос Их Британийг гаргахын төлөө чадах бүхнээ хийж буй Английн ерөнхий сайд Тереза Мэйг Их Британийн Лейборист намын тэргүүн Жереми Корбин “Ливерпуль”-ийн  ялалтаас үлгэр жишээ авч, эрч хүчтэй ажиллахыг шаардлаа.

“Ливерпуль гайхамшигтай сайхан тоглолоо. Магадгүй манай улсын Ерөнхий сайд маань Европ тивд хэрхэн сайн үр дүнтэй ажиллахын жишээг Юрген Клоппоос суралцвал таарна. “Барселона”-г “Ливерпуль” хожиход бид амжилтад хүрэхэд юу хийх шаардлагатайг харлаа. Үүний тулд бүгд зангидсан гар шиг нэг цул болох хэрэгтэй” хэмээн Корбин өгүүлжээ.

Европын холбооноос гарах үйл явц Тереза Мэйгийн сөрөг намын эсэргүүцлээс болж гацаанд ороод байгаа билээ. Жил тойрон үргэлжилж буй энэ асуудлыг орхиж Европын холбоотой хамтарч нэг баг болон ажиллахыг хүсжээ.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here