Нүүр хуудас Спорт Т.Түвшинтулга медалийн салхийг ХҮРЭЛ-ээр “хагалав”

Т.Түвшинтулга медалийн салхийг ХҮРЭЛ-ээр “хагалав”

229
0
tuwshintulga
Т.Түвшинтулга медалийн салхийг ХҮРЭЛ-ээр "хагалав"

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод өнгөрөгч баасан гарагт эхэлж, Монголын тамирчдын медалийн салхийг Түмэнбилэгийн Түвшинтулга хүрэл медалиар “хагалав”.

Эрэгтэй 61-ын жинд өрсөлдсөн тэрбээр медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Бека Ломтазег 6:3-аар ялж, ДАШТ-ий хүрэл медальтан боллоо.

Т.Түвшинтулга эхний барилдаанд Кыргызстаны У.Жолодошбековыг 8:6-аар ялсан ч ОХУ-ын Г.Рашидовт 2:1-ээр ялагдсан. ОХУ-ын бөх Рашидов Энэтхэг, Гүржийн бөхчүүдийг дараалан ялснаар манай бөхөд дагаж барилдах боломжтой болсон юм.

Ингээд Т.Түвшинтулга өчигдөр болсон дагах барилдаанд Энэтхэгийн Сонба Гонганег 7:0-оор хожин Гүржийн Б.Ломтазег 6:3-аар ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here