Нүүр хуудас Спорт Улаанбаатар хотод Уран сайхны гимнастикийн ААШТ болно

Улаанбаатар хотод Уран сайхны гимнастикийн ААШТ болно

310
0
uran-saihnii-gimnastik
Уран сайхны гимнастикийн “A” зэрэглэлийн Азийн Цомын Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээнийг Улаанбаатарт аравдугаар сарын 25-28 ны өдрүүдэд зохион байгуулагдана

Энэ удаагийн тэмцээнд Вьетнам, Тайван, Хойд Солонгос, Хонг Конг, Казакстан, Солонгос, Киргизстан, Тайланд зэрэг дэлхийд алдартай 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн аж. Манай улсаас ч тамирчид оролцохоор бэлтгэж байгаа юм байна.

Тус тэмцээнээр Монгол Улсыг сурталчлан таниулах, спортоор хичээллэж буй тамирчдын чансааг ахиулах, сонирхогчдын тоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолжээ.

Дашрамд дуулгахад, уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хосолсон байдаг. Олимпын наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог төрөл юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here