Нүүр хуудас Спорт Уураа хянаж чаддаггүй Конор МакГрэгор шүүхээс сануулга авлаа!

Уураа хянаж чаддаггүй Конор МакГрэгор шүүхээс сануулга авлаа!

110
0
Conor McGragor
Уураа хянаж чаддаггүй Конор МакГрэгор шүүхээс сануулга авлаа!
~Уураа хянаж чаддаггүй Конор МакГрэгор шүүхээс сануулга авлаа!~

Өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон хэрэгт Конор МакГрэгор нарын тулаанчдыг хамруулсан шүүх хурал болж өнгөрлөө.

Уг шүүх хурлын эцсийн шийдвэрээр Конор МакГрэгор ямартай ч биеэр ял эдлэхээргүй болсон юм. Харин уураа хянаж сурах сургалтанд суухаар болсон байна. Мөн түүний АНУ-д ажиллах визэнд ямар нэгэн нөлөө ороогүй талаар эх сурвалжууд мэдээлэв.

Уг шүүх хурлын дараа өдгөө 30 настай Конор МакГрэгор “надад ирээдүйгээ харах сайхан боломж өгсөнд баярлалаа” гэж шүүгч болон яллагч нарт хандан хэлсэн байна.

Мөн нэмэлтээр Конор 5 хоногийн сайн дурын нийгмэд тустай хөдөлмөр эрхлэх шийтгэл авсан юм. Түүний хувьд Брүүклиний Барклэйс цэнтрд 4 сарын 5-нд болсон хэрэгт 12 удаагийн хууль зөрчсөн үйлдэл гаргаад байсан билээ. Эдгээрээс хамгийн хүнд нь 7 хүртэл жилийн хорих ял сонсох хүртэл шийтгэл сонсож болох байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here