Нүүр хуудас Спорт Ференц Пушкашийн нэрэмжит академид Монголын хөлбөмбөгчид 2 дахь жилдээ суралцахаар боллоо.

Ференц Пушкашийн нэрэмжит академид Монголын хөлбөмбөгчид 2 дахь жилдээ суралцахаар боллоо.

212
0
Дэлхийн алдарт хөлбөмбөгчин, Унгарын шигшээ багийн домогт тоглогч Ференц Пушкашийн нэрэмжит академид Монголын хөлбөмбөгчид 2 дахь жилдээ суралцахаар боллоо. Өнгөрсөн онд Монголын хөлбөмбөгийн холбоо Б.Амгаланбат, Г.Ганбаяр, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн нарын 4 хүүхдэд анх удаа “Пушкаш академи”-д суралцах боломжийг олгож байсан билээ. Энэ жилийн сонгон шалгаруулалт 5-р сард болж, клубүүд болон хөдөө орон нутгийн авьяаслаг хөлбөмбөгчдөөс бүрдсэн 50 гаруй хүүхэд шалгаруулалтанд оролцсон юм.
Сонгон шалгаруулалтын хариу гарахад Дархан-Уул аймгийн П.Ууганбаяр, “Дэрэн” клубийн А.Дөлгөөн нар тэнцсэн байна.  МХБХ эдгээр хүүхдүүдтэй гэрээ байгуулж, хэвлэлийнхэнд албан ёсоор танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд П.Ууганбаяр, А.Дөлгөөн нараас гадна МХБХ-ны техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан, Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны консул Кароли Домонкос нар оролцсон юм. МХБХ-той хамтран ажиллагч “Их Монгол” сан хүүхдүүдийн замын зардлыг ивээн тэтгэхээр болжээ. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар хүүхдүүдтэй эцэг эхийнх нь хамт уулзаж, онгоцны тасалбарыг нь гардуулан өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here