Нүүр хуудас Спорт ХААН хочит ЛэБрон “Space Jam 2” киноны гол дүрд тоглов

ХААН хочит ЛэБрон “Space Jam 2” киноны гол дүрд тоглов

475
0
“Space Jam 2”_Lebron James
“Space Jam 2” киноны албан ёсны анхны трэйлер энэ 7 сард олон нийтэд цацагдана

ЛэБрон Жэймсийн гол дүрд нь тоглоно гэж олон нийтийн дунд удтал хүлээлт үүсгээд байгаа “Space Jam 2” киноны албан ёсны анхны трэйлер энэ 7 сард олон нийтэд цацагдах төлөвтэй байна.

Энэ талаар Хайп сэтгүүл анхлан мэдэгдсэн юм. Нэгдсэн улсын хэвлэл мэдээллүүдэд гарснаар лигийн 4 удаагийн “үнэ цэнэтэй тоглогч” маант чөлөөт агэнтийн зах нээгдсэний дараа шийдвэрээ гаргах бөгөөд үүнийхээ дараа инстаграм тв аппликейшнийг ашиглаж уг трэйлерийг цацах бололтой.

Саяхан Уолл Стрийт Жоурналд өгсөн нэгэн ярилцлагатаа ЛэБрон Жэймсийн ажил хэргийн түнш Маварек Картэр “Хаан” хочит Жэймсийг uninterrupted өргөтгөл ашиглаж зарлах талаар ам нээсэн.

~ХААН хочит ЛэБрон Жэймс “Space Jam 2” киноны гол дүрд тоглов~

Дээр дурьдсанчлан уг шийдвэр гарсны дараа тэрбээр энэ зуны тулж ажиллах хамгийн том төслүүдийн нэг болох “Space Jam 2” киноныхоо олон нийтэд сурталчилах ажилд орох аж.

Анх 1996 онд домогт Майкл Жордан нэгдүгээр ангид нь тоглож байсан тус кино 2016 оноос ажил хэрэг болж эхэлсэн талаар Уорнэр Брос кино компани мэдэгдэж байсан билээ.

Анхлан ЛэБроны гэр бүлийнхэн болон түүнийг төлөөлөгчид энэ төсөл дээр ЛэБроныг оруулахгүй гэж мэдэгдэж байсан боловч талууд тохиролцож улмаар зохиолынхоо эхний үсгийг тавьж байжээ.

Тэгвэл өнгөрсөн жил тус киноны найруулагч Жастин Лин уг төслийн талаар ам нээсэн. Түүний хэлснээр ЛэБронтой адилхан буюу одоо идэвхитэй тоглож байгаа НБА-ын одод тус кинонд дүр бүтээж байгаа юм.

Харин НБА-ын болон тус киноны хөгжөөн дэмжигчдийн хувьд Блэйк Гриффин, Жимми Батлэр нарын сүпер оддыг тус кинонд тоглоно гэсэн хүлээлттэй байгаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here