Нүүр хуудас Спорт “ЖАНРАЙСИГ БУРХАН-ХАТАН ТУУЛЫН ХИШИГ”барилдаанд Улсын харцага П.Бат-Өлзий түрүүллээ

“ЖАНРАЙСИГ БУРХАН-ХАТАН ТУУЛЫН ХИШИГ”барилдаанд Улсын харцага П.Бат-Өлзий түрүүллээ

545
0

Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Жанрайсиг Бурхан-Хатан Туулын хишиг” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2017.11.05-ны өдөр буюу ням гарагт Монгол бөхийн өргөөнд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Энэ жилийн барилдаанд 256 бөх барилдсанаас Улсын харцага П.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Э.Даш үзүүрлэн хурсан олон түмнээ баясгалаа.
Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Энхболд, Засаг дарга С.Одонтуяа, Засаг даргын орлогч Г.Нарангэрэл, Э.Батбилэг, ИТХ-ын дэд дарга П.Цэцэгмаа, Ажлын албаны дарга Э.Энхзаяа, дүүргийн Тамгын газрын дарга Д.Дэлгэрмаа, Гандантэгчинлэн хийдийн лам нар болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Энэ жилийн барилдаанд түрүүлсэн бөх 5 сая, үзүүрлэсэн бөх 3 сая төгрөгийн шагналын сантай байлаа. Түүнчлэн Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд нар шөвгийн дөрөвт үлдэж арслан цолтнууд өнгөтэй байгаагаа харууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here