Нүүр хуудас Спорт Үндэсний бөх Ц.Содномдорж арсланд ангийнхан нь азарга адуу бэлэглэжээ.

Ц.Содномдорж арсланд ангийнхан нь азарга адуу бэлэглэжээ.

614
0

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 хүчтэн зодоглосноос Хөвсгөл Аймгийн Тосонцэнгэл сумын харъяат Цэдэвийн Содномдорж ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Арслан цолны мялаалгын наадам  Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд болсон. Цолны мялаалга наадамд Улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж Улсын начин Л.Цэрэнтогтох үзүүрлэсэн байна. Бөхийн барилдаанд түрүүлсэн хүчтэнг 15 сая төгрөгөөр шагналаа.  Ц.Содномдорж арсланд ангийнхан нь азарга адуу бэлэглэсэн бол Ц.Содномдорж арслан бөхийн спорттой амьдралаа холбоход нь чухал нөлөө үзүүлсэн “Монгол газар” клубын дасгалжуулагч багш  Мөнхсүхдээ азарга адуу, 5 сая төгрөг бэлэглэж, хүндэтгэл үзүүлжээ. Мөн нутаг усныхаа 200 ахмадад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардуулсан байна. Энэ үеэр Улсын арслан Ц.Содномдоржид аймаг орон нутгийн зүгээс 30 сая, Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөлөөс 33 сая төгрөг тус тус бэлэглэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here