Нүүр хуудас Спорт Үндэсний лигийн аваргаар “Дайчид” баг тодорлоо

Үндэсний лигийн аваргаар “Дайчид” баг тодорлоо

109
0
undesnii-lig
Үндэсний лигийн аваргаар "Дайчид" баг тодорлоо

МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулж буй Үндэсний лигийн тэргүүн хэсэг өндөрлөлөө. Аваргын цуврал долоо дахь МҮЭСТ ордонд болжээ. Тоглолтын эхний үеийн дунд хэсгээс л илүү явсан Архангай Алтан Дорнодын Дайчид баг 115-107 харьцаатай хожлоо. Ингэснээр Дайчид баг гурван жил дараалан аварга болов.

Финалын “Үнэ цэнэтэй тоглогч” оор ОУХМ Т.Санчир тодорлоо. Мөн тэмцээний хаалтын үйл ажиллагаан дээр улирлын шилдэг импорт тоглогчийн шагналыг Дайчид багийн Эйжи Вестэд гардууллаа. Харин Үндэсний лигийн энэ улирлын дэд аварга Ховд Шонхорууд болж Өвөрхангай Тэнүүн Өлзий баг хүрэл медаль хүртлээ. Дашрамд хэлэхэд Аваргын цувралын долоо дахь тоглолтын билетийн орлогыг МҮСБХолбооны хамт олон “Сайн найз” хөгжлийн төвд гардуулж өгсөн юм.

Улирлын билэгдлийн гарааны таван тоглогч:

Шилдэг холбогч: Г.Баттөр |Архангай Алтан Дорнодын Дайчид|
Шилдэг хамгаалагч: Б.Батзолбоо |Сүхбаатар Альнс Тех|
Шилдэг довтлогч: Г.Цэнгүүнбаяр |Ховд Шонхорууд|
Шилдэг довтлогч: Э.Дөлгөөн |Ховд Шонхорууд|
Шилдэг төвийн тоглогч: Д.Дэлгэрням |Өвөрхангай Тэнүүн Өлзий|

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here