Нүүр хуудас Спорт Өсвөрийн шатарчид аваргаа тодрууллаа

Өсвөрийн шатарчид аваргаа тодрууллаа

104
0

Тэмцээний нэгдүгээр шатанд Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн 6187 бүлгийн 30 мянга гаруй сурагч оролцсон байна.

Үүнээс хоёрдугаар шат буюу дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд 9-н дүүргийн 93 сургуулийн 2232 хүүхэд үлдээд байсан юм.

Харин нийслэлийн шигшээ тэмцээнд 9 есөн дүүргээс шалгарсан 17 багийн 408 хүүхэд шалгарч, өнөөдөр уран нүүдэл, оюун ухаанаар өрсөлдөн аварга шатарчин баг, сургуулийг тодрууллаа.

Өсвөрийн шатарчдын тэмцээний аваргаар МУ-ын гавьяат багш Н.Лхагва ахлагчтай БГД-ийн “Монгени” цогцолбор сургуулийн шатарчид шалгарлаа.

Хоёрдугаар байранд Н.Энхбат ахлагчтай БЗД-ийн 33 дугаар сургуулийн хамт олон шалгарсан бол н.Бум-Эрдэнэ ахлагтай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн баг тамирчид гуравдугаар байрыг эзэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here