Нүүр хуудас Танд тустай Аавуудын ЭЕРЭГ харилцаа хүүхдэд ИТГЭЛ төрүүлдэг

Аавуудын ЭЕРЭГ харилцаа хүүхдэд ИТГЭЛ төрүүлдэг

199
0
aawiin hariiltsaa
Эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг байна

Хүүхдүүд аавтайгаа ч хамт байх хэрэгтэй учир нь бага насандаа аавтайгаа хэрхэн харилцаж байсан нь эргээд насанд хүрэхдээ бусадтай харилцах харилцаанд нөлөөлдөг юм.

Өөрөөр хэлбэл эцэг хүү хоёрын эрүүл харилцаа нь ирээдүйд өөртөө итгэлтэй, амжилттай нэгэн болоход нөлөөлдөг байна.

~Аавуудын ЭЕРЭГ харилцаа хүүхдэд ИТГЭЛ төрүүлдэг~

Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөртөө итгэх итгэлгүй, зүрх зориггүй, дотоод сэтгэлээ нуудаг, ажил амьдралдаа амжилттай байж чаддаггүйн учир нь ихэвчлэн бага насандаа аавтайгаа дотно сайхан харилцаатай байгаагүй, эсвэл огт харилцдаггүй байснаас болдог байна.

Учир нь хүүхэд хайр халамжийг ээжээсээ, итгэл найдварыг ааваасаа олж авдаг. Хүүхэд ээжийн хайр, аавынхаа итгэлийг өөрийгөө хөгжүүлэх, эргэн тойрныхонтойгоо харилцах үедээ харуулж байдаг.

Хайр, итгэлийг хангалттай амссан хүүхэд амжилттай, аз жаргалтай, хайраар дүүрэн, өөртөө болон бусад хүмүүст хүлээцтэй ханддаг, өөртөө итгэх итгэл нь хөгжсөн нэгэн болж өсдөг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here