Нүүр хуудас Танд тустай АНХААР: Хөдөө явах гэж байна уу !

АНХААР: Хөдөө явах гэж байна уу !

194
0
zamiin ayulguin durem
АНХААР: Хөдөө явах гэж байна уу?
~Хөдөө явах гэж байна уу !~

Хөдөлгөөнд тасралтгүй 6 цаг жолоо барьж оролцоход осолд өртөх эрсдэлийн түвшин эрс нэмэгдэж зогсолтгүй 10 хүртэлх цаг зорчиход ослын эрсдэлийн түвшин 10-80% болон өсч 10 цагаас илүү хугацаанд 100-250%-д хүрдэг.

Өнгөрсөн жил 143 жолооч орон нутгийн зам дээр амиа алдаж 254 жолооч гэмтсэн бол 175 зорчигч амь насаа алдаж 570 зорчигч гэмтсэн. Ослын 60 орчим хувь нь ядарснаас анхаарал суларсан эсвэл хурд хэтрүүлсэн, эсрэг урсгалд орсон, өөд өөдөөсөө мөргөлдсөн байдалтай байна.

Эдгээр хүмүүсийн 86% нь амралт зугаалгын зорилгоор хамгийн ойр дотны хүмүүстэйгээ явж байсан. Үхэл гэмтэлтэй осолд өртөгсдийн 67% нь бусдын буруугаас, гэмгүй явж байгаад амь насаараа хохирдог.

Холын замд 45 км тутамд жолооч нарын амралтанд зориулсан хоол цайны газар, 15 км тутамд амрах талбайнууд байх стандарт байдаг хэдий ч манайд байдал шал өөр.

Жолооч нар түр амрах газартаа ирээд дунджаар 15-30 минут зогсдог. Зогсоолын тоо нь замын уртаас шалтгаалдаг ба 50 км-ээс ихгүй урт аялалд жолооч нарын 11% нь зогсдог.

Хэрэв хоногт аялах зам нь 51-100 км хүртэл урт бол зогсож амрах жолооч нарын тоо 35%, 101-200 км хүртэл аялалд 61%, харин 201 км-ээс их бол 85% болж өсдөг. Энэ нь хүмүүс холын замд ямар ихээр ядардагийн илрэл. Амралт аялалаа тохируулж явцгаа.

Түр амрах талбай олноор гаргаж өгсөнөөр ослын тоог 30%, зогсоход тохиромжтой газар эрж хайхыг 26% багасдаг, аяллын тухтай байдлыг 44% нэмэгдүүлдэг бол замын нөхцөл жолооч нарын хариуцлагыг сайжруулснаар ослын эрсдэл 70 хүртэл хувиар буурдаг.

Аль аль талдаа анхаарах хэрэгтэй. Хайртай дотны хүмүүстэйгээ сайхан амраад ирье гэвэл ослоос зайлсхийх ур чадвар, хурдаа багасгах ухамсар хэрэгтэй. Халуун ам бүлээрээ сэтгэл өндөр гараад эргэж ирээгүй гэр бүл олноороо байна, анхаарцгаа.
Бага зэрэг тормос гишгээд хурдаа хассан бол, баруун гар талаа бариад 10 м явсан бол, эвшээлгэнгүүт 5 минут дугхийгээд цааш явсан бол, тэр нэг аяга айргийг уугаагүйсэн бол гэж харамсмааргүй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here