Нүүр хуудас Танд тустай Бид хүүхдээ хэрхэн хайрладаг вэ?

Бид хүүхдээ хэрхэн хайрладаг вэ?

261
0
Бид хүүхдээ хэрхэн хайрладаг вэ?
Бид хүүхдээ хэрхэн хайрладаг вэ?
Бид хүүхдээ хэрхэн хайрладаг вэ?
Эцэг эхчүүдийн үр хүүхдүүддээ хандах, хайрлах байдлыг хэд хэдэн хэлбэрт хуваан үзсэн байдаг.
Хэт их халамж хүүхдийг улбагар сул дорой болгодог. Учир утгагүй эрхлүүлэх, уйлж нэхсэн болгоныг нь олж өгөх, учир шалтгааныг үл тайлбарлах зэрэг нь хүүхдээ эрх, сүргүй, эмх цэгцгүй болгож учир шалтгааныг олох, ухааран ойлгох, ертөнцийг танин мэдэх тал дээр сул дорой болгодог. Мөн асуудал тулгарах үед хэн нэгний тусламжийг хайн өөрийгөө үгүйсгэх хандлагатай болдог.
ЭЗЭМШИХ ЗАХИРАХ, УДИРДАХ ХАЙР
Зарим эцэг эхчүүд хүүхдүүддээ “Төрүүлсэн, өсгөсөн болохоор чамайг юу хийх яаж амьдрахыг би заана” гэж цаг ямагт өмнөөс нь шийдвэр гаргах, зааж сургасаар байдаг. Энэ нь хүүхэд биеэ дааж амьдрах, өөрөө шийдвэр гаргах, өөрийгөө таньж мэдэх боломжийг олгодоггүй.
ТӨГС ҮЗЛИЙН ХАЙР БУЮУ БОЛЗОЛТ ХАЙР
Бид үр хүүхдүүддээ болзол тавьж хайрладаг тохиолдол бий. Чамайг тэгвэл би ингэнэ, үүнийг хийвэл ингэж шагнана, ингэхгүй бол тэгэхгүй гэх мэтээр хүүхдээ бүх зүйлд болзолтой болгож сургадаг.
bid hvvhdee herhen hairladg ve?
Бид хүүхдээ хэрхэн хайрладаг вэ?

БОЛЗОЛГҮЙ ХАЙР

Бид үр хүүхдүүдээ хайрлах хайрыг болзолгүй байлгах ёстой. Бид хүүхдээ хайрлах хайранд суралцах хэрэгтэй байдаг. Угаасаа л бид ээж аав юм чинь гэж биш, харин яавал зөв хайрлаж зөв хүн болгон төлөвшүүлэх вэ гэж сэтгэлээ чилээхээс өөр аргагүй юм. Энэ хайр нь хүүхдүүдэд баяр хөөр, жаргалтай байдлыг өгдөг хайр юм. Бидний хайр бол үйлдэл юм. Тэрхүү хайр маань хүүхэддээ баяр хөөрийг өгдөг, жаргалтай байлгадаг байх ёстой. Бид хайрлаж байна гээд үнсэх, энхрийлэх, тэврэхээс хэтрэхгүй байдаг.

ХУВИЙН ЯЛГААГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ ХАЙР

Хүүхдийнхээ бусдаас ялгарах ялгааг хүлээн зөвшөөрөх нь хайрын нэг чухал хэлбэр юм. Бусад хүүхдээс ялгарах ямар нэгэн онцлогийг (хүү, охин маань илүүдэл жинтэй, ямар нэгэн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл бүр гоц онцгой чадвартай байж болно) бид өөрсдөө хүлээн зөвшөөрч засан залруулах, тусламж өгөх, ойлгож учирлах байдлаар зөв хайрлах хэрэгтэй байдаг. Бид эсрэгээрээ тийм тохиолдолд бусдаас ялгах, тусгаарлах, онцгойлох байдал гаргах гээд байдаг нь тэдний асуудлыг улам хүндрүүлдэг.

ТЭД ОДООХОНДОО СУРЧ БАЙГАА, ӨСӨЖ БАЙГАА ГЭДГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ ХАЙР

Хүүхдүүдээ том болж, ухаан сууж амжаагүй байхад нь дааж давшгүй хүнд дарамтанд оруулахгүй байх. Тэд том болно эцэг эхийнхээ ачийг хариулна, сайн үйлс бүтээнэ гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.

САЙН ЗҮЙЛ БОЛНО ГЭЖ ХҮЛЭЭДЭГ, НАЙДДАГ ХАЙР

Үр хүүхэддээ найдаж, сайн хүн болно гэдэгт итгэж хүлээх. Хүүхэддээ итгэл найдвар төрүүлэхээр үг хэллэг байнга хэрэглэж байх хэрэгтэй байдаг. Миний хүү чадна, хийнэ, бүтээнэ гэх зэргээр урмын үг итгэл найдварыг төрүүлж байдаг юм

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here