Нүүр хуудас Танд тустай Буржаакууд минь ҮСЭЭ ХЭРХЭН АРЧЛАХ вэ?

Буржаакууд минь ҮСЭЭ ХЭРХЭН АРЧЛАХ вэ?

874
0
burjgar-us-04
Буржаакууд минь ҮСЭЭ ХЭРХЭН АРЧЛАХ вэ?

“Үс сайхан бол зүс сайхан” хэмээдэг. Буржгар болон хөвсгөр үстэй бүсгүйчүүд үсээ хэрхэн арчлахаа мэдэхгүй сууна уу. Энэ төрлийн үс нь бусдаасаа арай илүү арчилгаа шаарддаг ч нэг аргаа олчихвол танд гайхалтай донж төрхийг бэлэглэдэг оцлогтой. Ингээд буржгарууддаа ямар шампунь хэрэглэх вэ? мөн үсээ илүү цэгцтэй харагдуулахын тулд ямар тайралт хийх талаар зөвлөмжөөс хүргэж байна.

Буржгар үсийг самнаж болно. Бүр самнах ч ёстой. Гэхдээ үс засалт хийснийхээ дараа биш хийхээсээ өмнө, эсвэл орой унтахдаа самнаж байгаарай. Урт буржгар үсэнд тохиромжгүй цорын ганц хэрэгсэл бол үс шингэлдэг хайч юм. Үс шингэлдэг сонгодог хайчнууд үсний үзүүрийг хэтэрхий үзүүрлэдэг бөгөөд үүнээс үүдээд буржгар үс чиглэлээ алддаг. Үсээ тайруулахдаа үснийхээ үзүүрийг уусгаж харагдуулахыг хүсвэл үс шингэлдэг сахлын машин ашиглаж болно. Ийм аргаар үсээ тайруулбал үсний тань буржгар бүтэц илүү цэгцтэй байх болно.

Сульфат агуулсан шампунь хэрэглэхгүй байх

Шампунийн найрлагад багтдаг сульфатууд нь үсийг цэвэрлэх, хөөсрүүлэх гэсэн үндсэн хоёр үйлчилгээтэй байдаг. Гэхдээ тэд үсийг хэтэрхий хүчтэй цэвэрлэж, байгалийн тослогийг нь үгүй хийдэг дутагдалтай. “Мэдээж сульфат ороогүй шампунь хэт тослог үсийг хангалттай сайн цэвэрлэж чадахгүй ч, хэрвээ таны толгойн арьс хуурай бол эсвэл экзем өвчинтэй бол сульфат агуулаагүй шампунь таны аврал болно. Учир нь ийм төрлийн шампунь маш зөөлөн бүтэцтэй байдаг.

Мөн буржгар үсийг сульфат ороогүй шампуниар угааснаар үс арзайж, соронздохоос сэргийлэх юм. Хэрвээ сульфат ороогүй шампунь таны үсийг хангалттай цэвэрлэж чадахгүй байвал хүчилтэй шампуниар орлуулж болно.

Силикон агуулсан ангижруулагч хэрэглэхгүй байх

Үсний маск, ангижруулагч, мөн заримдаа шампунийн найрлагад силикон орсон тохиолдол олон байдаг. Энэ нь муу зүйл биш хэдий ч, силиконууд үсийг бүрхэж, чийг нэвтрэхэд саад болдог. Өөрөөр хэлбэл силиконууд үсний харагдах байдалд эерэгээр нөлөөлдөг ч, эрүүл мэндэд сайнаар нөлөөлж чаддаггүй юм. Хэт хуурайшсан, эсвэл буржгар бүтэцтэй үсийг зөөллөж, чийгшүүлэхийг хүсвэл силикон ороогүй ангижруулагч хэрэглэх хэрэгтэй. Мөн ийм төрлийн үсэнд ковошинг буюу үсээ удаан хугацаанд сайтар угааж, ангижруулагч ашиглан массаж хийх арга барил илүү тохиромжтой байдаг.

Үсээ маш болгоомжтой хатааж, самнах

Ямар ч төрлийн үсийг байгалиар нь хатаахыг зөвлөдөг ч, буржгар үсэнд энэ зөвлөгөө нь хамгаас илүү хамааралтай. Үс тань арзайхаас сэргийлэх үүднээс, мөн үснийхээ буржгар хэлбэрийг илүү цэгцтэй харагдуулах зорилгоор үсээ сайн чанарын хуванцраар хийгдсэн том шүдтэй самаар самнаж заншаарай. Мөн үсээ байгалиар нь хатааж сурахыг зөвлөх байна. Гэхдээ үсээ хөвсгөр болгохыг хүсвэл үснийхээ дунд хэсгээс үзүүр хүртэл нь зориулалтын тослог бүтэцтэй бүтээгдэхүүн түрхэж, толгойгоо доош харуулан үсээ сэнсээр хатааж болох юм.

Шатлалтай тайралт хийх

Буржгар үсийг олон шатлалтай болгон тайрах нь хамгаас тохиромжтой. Ингэснээр үс илүү цэгцтэй харагдаж, тайралтын ачаар хөнгөн болсны улмаас илүү гоёмсгоор буржийна. Мөн чёлк тайруулахаас бүү айгаарай. Сүүлд буржгар үсэнд чёлк тавих тренд үүсээд байгаа. Харин хэрвээ та үсээ илүү хүнд ба шулуун болгохыг хүсвэл тэгш тайралт хийж болох юм

Хөөрхөн буржгар үсээ арчлах өөрийн гэсэн арга барилтай болсон байх аа хэмээн найдаж байна. Бүсгүй танд амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here