Нүүр хуудас Танд тустай Гарын АЛГА ХӨЛРӨХ нь мэдрэлийн системтэй холбоотой

Гарын АЛГА ХӨЛРӨХ нь мэдрэлийн системтэй холбоотой

3055
0
ГАРЫН АЛГА тань үргэлж хөлөрч байна уу

Гарын алга хөлрөх нь мэдрэлийн системтэй холбоотой. Ажил хэргийн уулзалт, найз нөхөд, шинэ танилтайгаа гар барихаас халгаж байна уу? Тэгвэл доорх эрүүл мэндийн зөвлөгөө танд хэнтэй ч нүүр бардам гар барихад тань туслах болно.

Гарын алга хөлрөх нь мэдрэлийн системийн хямралаас үүдэлтэй. Энэ нь биө хөлрөхөөс өөр физиологийн үзэгдэл юм. Товчхондоо халууцсанаас бус харин цочролоос үүдэлтэй.

Ямар нэг зүйлээс айж цочих, нэг зүйлд хэт анхаарлаа төвлөрүүлэх үед гарын алга хөлөрдөгийг та анзаарсан л биз дээ.

Гарын алга хөлрөх нь гол төлөв бэлгийн бойжилтын насны хүүхдүүдэд болон цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тохиолддог судас мэдрэлийн хямрал юм. Энэ нь янз бүрийн хордлого, хоол унд, ажил амралтын дэглэм алдах, хэт ядрах, хөдөлгөөний хомсдол, сэтгэл санааны цочролоос шалтгаалдаг.

Зарим хүний бие махбодийн онцлогоос болж жилийн аль ч улиралд гарын алга, хөлийн ул хөлөрдөг. Ийм үед формалины гурван хувийн уусмал хэрэглэхэд бүрэн арилна.

Харин унтах үед гарын алга хөлөрдөггүй. Энэ үед гарын алга дахь хөлсний булчирхайн үйл ажиллагаа зогсдог бөгөөд харин тэр үед бие хөлөрдөг байна. Нэгэнт гарын алга хөлрөх нь мэдрэлийн системийн хямралаас үүдэлтэй учир стресс, ядаргаагаа тайлж ажил, амралтаа тэнцвэржүүлэх нь зүйтэй.

Гэрийн нөхцөлд хийгдэх эмчилгээ:

Гараа долоо хоногт нэг удаа формалиныг спирттэй хольж найруулсан шингэнээр арчиж бай. Орцыг өөрийн үзэмжээр сонго.

Гараа халуун усанд дүрж угаасны дараа хүйтэн усанд хэсэг хугацаанд дүрж байлгана. Халуун хүйтэн усны температурын ялгаа их байх тусмаа сайн нөлөө үзүүлнэ. Үүний дараа 30-60 хувь спиртээр арчина. Өглөө, оройд долоо хоног хийсний дараа та эмчилгээний үр дүнг шууд мэдрэх болно.

600 мл бүлээн усанд нэг ц/х борын хүчлийн нунтаг, нүүр гарын саван багаханыг хийж уусгана. Энэхүү усандаа 5 минутын турш гараа дүрж, хуурай болтол нь арчиж глицирин нимгэн түрхэнэ. 10 минутын дараа зөөлөн алчуураар арчаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here