Нүүр хуудас Танд тустай “Дотно харилцаан”-нд оролгүй удвал хурдан ХӨГШИРНӨ

“Дотно харилцаан”-нд оролгүй удвал хурдан ХӨГШИРНӨ

575
0
sex
"Дотно харилцаан"-нд оролгүй удвал хурдан ХӨГШИРНӨ

Хосуудын харилцаа эсвэл ганц бие хүмүүсийн хувьд БЭЛГИЙН амьдрал нэн чухалд тооцогддог.

Сексийн харьцаанаас хол байх нь эмэгтэй хүний сэтгэл зүй, бие организмд маш хөнөөлтэй гэнэ. Учир нь сексийн үеэр авсан сэтгэл ханамж болон дур тавих үед ялгардаг эндорфин хэмээх бодисын дутагдал эмэгтэй хүнийг сэтгэлийн гүн хямралд оруулдаг байна.

Харин үүнийгээ эмэгтэй хүн ихэвчлэн амттай зүйлээр “тайлдаг” аж. Ингэснээр илүүдэл жин хуримтлуулах нөхцөл үүсдэг бөгөөд эмэгтэй хүн нэг удаагийн ойртолтоор 300 ккл илчлэг шатаадаг аж.

Мөн секс нь зүрх судасны үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлдэг. Тиймээс зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гайхалтай “хэрэгсэл” болдог байна. Бэлгийн тогтмол харилцаа нь тархины эд эсийг идэвхжүүлснээр эмэгтэй хүний оюуны чадамжийг дээшлүүлж байдаг. Энэ нь нас ахиж яваа хүмүүст ялангуяа ихээхэн чухал юм.

Түүнчлэн сексийн харилцаанд удаан хугацаагаар орохгүй явах нь дархлаа сулруулдаг байна. Эрдэмтдийн судалгаагаар тогтмол бус бэлгийн харьцаа болон огт секс хийхгүй байх нь эмэгтэй хүний дархлааг 30 хувиар бууруулдаг болох нь батлагджээ.

Ялангуяа хамгаалалтгүйгээр секс хийх нь эмэгтэй хүний дархлааг дэмждэг юм байна. Учир нь эр бэлгийн эсд олон төрлийн эрдэс бодис, даавар агуулагддаг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдэд маш сайн нөлөөтэй гэнэ.

Сексээс хөндий байх нь эмэгтэй хүний бие организм дахь дааврын фоныг өөрчилдөг. Өөрөөр хэлбэл эр даавар ихээр ялгарч эхэлдэг гэсэн үг.

belgiin-hariltsaa
Бэлгийн харилцаа нь эмэгтэй хүний сэтгэл зүйд эерэг нөлөөтэй

Ингэж удаан явах нь эмэгтэй хүний арьсны байдалд муугаар нөлөөлж, батгаших, илүүдэл үсний ургалт түргэсэх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг байна.

Харин тогтмол бэлгийн харьцаанд орох нь эмэгтэй хүний биед коллагенийн ялгаралтыг нэмэгдүүлдэг аж.

Коллаген нь арьсны уян хатан чанарт нөлөөлдөг. Тиймээс сексээс хол хөндий байх нь наснаасаа эрт хөгшрөх явцыг үүсгэдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here