Нүүр хуудас Танд тустай Зөв боловсон ЭМЭГТЭЙ болоход туслах охидын шивнээ

Зөв боловсон ЭМЭГТЭЙ болоход туслах охидын шивнээ

406
0
ohiduun shiwnee
Чамайг хөөрхөн, эрүүл саруул, зөв боловсон эмэгтэй болоход тус болох юм шүү

Цэцэг цэврүү шиг хөөрхөн охид минь өсч өндйигөөд ирээдүйд сайхан эмэгтэй, үзэсгэлэн төгс бүсгүйчүүд болоход нь нэмэр болох гэсэн үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна. Чамайг хөөрхөн, эрүүл саруул, зөв боловсон эмэгтэй болоход тус болох юм шүү.

АМ
“Шүд эрүүл бол бие эрүүл” гэдэг. Жижигхэн охин байхад чинь эцэг, эх тань чиний шүдийг угаахад тусалдаг байсан. Одоо чи том хүн болж байгаа учраас өөрөө шүдээ маш сайн арчилж сурах хэрэгтэй. Шүдэ өглөө болгон мөн унтахаасаа өмнө тогтмол угааж сурах нь чухал. Заавал шүү… Ялангуяа гурилан бүтээгдэхүүн идсэний дараа амаа зайлахыг хичээгээрэй. Шүдний завсар зайгаар орсон хоолы үлдэгдэл муудан амнаас эвгүй үнэр гаргаж, шүдийг гэмтээдэг учраас байнга цэвэрлэх хэрэгтэй. Шүдээ хэр сайн угаадаг хүүхэд вэ? гэдгийг инээхэд чинь хараад шууд л мэднэ. Амаа зайлж, шүдээ угааж, хэлээ цэвэрлээд сурчихвал чи хаана ч инээмсэглэж явсан гоё харагдана.

НҮҮР
Нүүрний арьсаа арчлахад томчуудын хэрэглэдэг элдвийн тос чамд ердөө хэрэггүй. Охин минь, чи өөрөө дөнгөж ургаж байгаа цэцэгтэй адил танхилхан, нүүр царай чинь цоглог, эрүүл булбарай байгаа шүү дээ. Өглөө оройд нүүрээ бүлээн усаар угаахад л хангалттай. Нүүрээ угаахаасаа өмнө гараа угаахаа мартав даа. Хүний гарт элдэв нян ихээр хадгалагдаж байдгийг байнга санаарай.

УРУУЛ
Хатсан уруултай хүн муухай харагддаг юм шүү. Уруулаа байнгаа долоогоод байвал, бас ам их цангасан үед уруул хатдаг. Хэрвээ уруул чинь хатсан байвал ус уу, эсвэл уруул өнгөлөгч түрхэх хэрэгтэй. Уруул хагарах нь дотоод эрхтэн өвчилсний шинж тэмдэг учраас аав ээждээ хэлэх хэрэгтэй. Хоол идсэний дараа амаа сайтар арчиж байгаарай. Тэгэхгүй бол “Хомхой долооно” гэж уруул дээр чинь яр гарна шүү.

СУГА
Чи өмнө нь сугандаа анхаарал тавих талаар бодож байгаагүй байх. Хүн халууцхаараа хөлөрдөг. Суга болон биеийн зарим нэг хэсэгт бусдаасаа илүү их хөлс гарна. Харин хөлс нь нян, агаартай холилдохоороо эвгүй үнэр ялгаруулдаг. Энэ үнэрийг амархан дарж болно. Усанд орохдоо сугаа сайн угаах нь хамгийн хялбар арга юм. Томчуудын хэрэглэдэг үнэр дарагч бүтээгдэхүүн чамд огт хэрэггүй. Даавуун материалтай хувцас өмсөөд, сугаа байнгаа угаахад л хангалттай шүү. Хувийн ариун цэврийг муу сахиж, хүнтэй хувцсаа сольж өмссөнөөс суганы “Хулмас” гэж маш муухай үнэртэй болдог юм шүү. Нэгэнт ийм үнэртэй болбол хичнээн угаагаад ч арилахгүй гэдгийг хатуу санаж аваарай. Урьд нь чиний суганд үс байхгүй байсан биз? Тэгвэл өөрчлөлтийн насан дээр үс ургаж эхэлдэг. Сугандаа үстэй байх зарим охидод таалагддаггүй, харин нөгөө хэсэг нь үүнийг тоодог ч үгүй. Суганыхаа үсийг хусах эсэхийг зөвхөн чи мэдэх тул хувийн шйидвэрээ өөрөө гаргаарай.

ХӨЛ
Өөрчлөлтийн энэ насан дээр чи огцом өснө. Ялангуяа чиний хөл их урт болно. Хэсэг хугацаанд биеийн чинь ихэнх хэсэг хөл юм шиг санагдаж магадгүй. Гэнэт нэг урт хөлтэй юм шиг санагдаж магадгүй. Хөл чинь урт болсон үед шөрмөс татах ч юмуу, бага зэргийн өвдөлт ажиглагдаж мэднэ. Энэ бүхэн аяндаа зүгээр болно оо охин минь. Одооноос хөлнийхөө ариун цэвэрт анхаарах хэрэгтэй. Юуны өмнө битүү гутал өмсөж болохгүй. Ямагт цэвэр хөвөн даавуун материалтай оймс, цэвэр ширэн арьстай гутлыг сонгож бай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here