Нүүр хуудас Танд тустай “ИД ШИДИЙН УУТ 2019”: Гудамжинд хүүхдүүд гэрэлтэнэ

“ИД ШИДИЙН УУТ 2019”: Гудамжинд хүүхдүүд гэрэлтэнэ

190
0
id-shidiin-uut-02
Гудамжинд хүүхдүүд гэрэлтэнэ

Цагаан даваа өөд өгсөх энэ зам дээр ус түрж яваа бяцхан хоёр хүүхдийг машинууд байн байн машин очиж сигнаалдан замаас хөөх бөгөөд бартаатай хэсэг дээр буцаад л зам руу орно. Хүүхдүүд утаанд бараг л харагдахгүй шахам, зөвхөн энэ жил 400 гаруй хүүхдийг дайрчээ.

id-shidiin-uut-2019
“Ид шидийн уут 2019” аян

Өвөө маань очиж цацруулагч зүүж өгөн, цасан охидууд маань маск зүүж өгч, бас сайхан бэлэг цүнхийг тэдэнд өгсөн юм. Ид шид гэдэг бол сэтгэл итгэл зүтгэл юм. Энэ аяны бэлтгэл хэдэн сар явагдсан, энэ цацруулагчийг нэгэн гэр бүл хүүхдүүдтэйгээ олон хоног сууж хийсэн.

id-shidiin-uut-2019
“Ид шидийн уут 2019” аян-02

Малгай ороолт цүнх сэлтийг олон зуун хүмүүс өөрсдийн гараар оёж бэлдэж сэтгэлээ шингээсэн. Дотоодын компаниуд маань амттан болоод бусад бэлгийг харамгүй илгээсэн. Бид зөв хүүхдэдээ зөв тусыг хүргэж явж байгаадаа 100 хувь итгэлтэй байна.

Хүүхэд бүхэн инээж байг “Ид шидийн уут 2019” аян бол “Бэлэг тараадаг аян” биш. Энэ бол итгэл түгээдэг аян, гэрэл түгээдэг ид шид, дотроосоо өөрчлөгддөг залуусын хувьсгал.

Б.Ганжавхлан

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here