Нүүр хуудас Танд тустай Намрын сэрүүн орлоо, ноолууран хувцсаа хэрхэн цэвэрлэх вэ?

Намрын сэрүүн орлоо, ноолууран хувцсаа хэрхэн цэвэрлэх вэ?

148
0
noos_nooluur
Намрын сэрүүн орлоо, ноолууран хувцсаа хэрхэн цэвэрлэх вэ?

Намрын сэрүүн орж хүн бүхэн зузаан, дулаан хувцсандаа орж байгаа. Олон хоног хадгалсан ноос ноолууран хувцсаа яаж угаах, цэвэрлэх вэ гэж бодож байгаа бол бид танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

Ноос ноолууран эдлэлийг дотор талыг урвуулж угаах ба хадгална. Эдлэлийг хэтэрхий бохирдож хуучруулалгvйгээр гараар угааж болно.

Ноос ноолууран эдлэл угаадаг зориулалтын угаалгын бодис хийсэн бүлээн усанд угаавал сайн.

Жишээ нь: Нялх хүүхэд усанд оруулах хэмтэй усанд хийж дэвтээнэ.

Үрж угаах буюу мушгиж огт болохгүй. Угаахдаа хир буртгийг нь арилтал зөөлөн базна.

Харин 30 хэмийн усанд гараар угаана. Угаалгын бодисыг бүрэн арилтал цэвэр усаар сайтар зайлна. Усыг нь базаж авна.

Мөн угаалгын машинаар зөөлөн сэнсдэж хатааж болно. Цайруулагч болон химийн бодис хэрэглэж болохгүй.

Дэлгэж хатаана. Ноолууран эдлэлийг нойтон чийгтэй байхад нь хатаах болон сунгаж огт болохгүй. Хэрэв чийгтэй байхад нь сунгаж, хатаавал буцаж хэлбэрт нь оруулах ямар ч боломжгүй.

Нарны гэрэлд мөн халаагуурын шууд тусгалд тавьж болохгүй.

Ердийн индүүгээр индүүдэж болохгүй. Харин сайн чанарын байлгаж уурын индүүгээр эдлэлийг дотор талаас нь уураар жигнэн эдлэлээсээ нэг см орчим хөндий зөвхөн уураар нь индүүднэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here