Нүүр хуудас Танд тустай Сонжих уу? Үзэг цаасаа бэлдээрэй…

Сонжих уу? Үзэг цаасаа бэлдээрэй…

313
0
Сонжих уу? Үзэг цаасаа бэлдээрэй...
Сонжих уу? Үзэг цаасаа бэлдээрэй...
Сонжих уу? Үзэг цаасаа бэлдээрэй…
Сонжоонд хариулахдаа ганцхан дүрэм мөрдөх ёстой. Та юу мэдэрч байгаагаа болон толгойд орж ирсэн анхны санааг л бичих. Зарим асуултад адилхан хариулт өгсөн ч болно. Та эхний асуултын хариуг цаасан дээр бичсэний дараа л дараагийн асуултыг унших ёстой. Харин хариуг харж, “будаа идэж” болохгүй шүү. Ингээд үзэг, цаасаа бэлдээрэй.

1. Та далай руу харж байна (таны анхны мэдрэмж, нүдээ аньж болно).
2. Та ой дотор явж байхдаа хөл доорхоо харж байна (юу мэдэрч байгаагаа бич, асуултад 30-40 секундээс илүүгүй хугацаа зарцуул).
3. Цахлай шувууны нисэхийг харж байна (энэ үед юу мэдэрч байгаа талаар бич. Хурдан хариулсан бол цааш үргэлжлүүл).
4. Адуун сүрэг ( удаан бодолгүйгээр толгойд орж ирсэн анхны санааг бич).
5. Элсэн цөлд жижигхэн нүхтэй хана тааралдана. Түүний цаана баянбүрд байгаа (энэ асуултад хариулахдаа бодол санаагаа бичих хэрэггүй, харин юу хийхээ, үйл хөдлөлөө бичнэ).
6. Элсэн цөлд ядарчихсан явж байтал зам дээр устай ваар байгааг харлаа (та юу хийх вэ, мэдрэмжээ бус харин юу хийхээ цаасан дээр бич).
7. Та ойд төөрчээ. Үдэш орой болсон хойно цонх нь гэрэлтэж байгаа байшин олж харжээ (та юу хийхээ бич).
8. Та манан дунд байна (үйл хөдлөл, биеэ хэрхэн авч явах талаар бич. Энэ бол бариа ).

ХАРИУ:

1. Таны амьдралд хандах хандлага, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж.
2. Төрөлх гэр бүл дэхь таны мэдрэмж.
3. Эмэгтэйчүүдэд хандах таны хандлага.
4. Эрчүүдэд хандах таны хандлага.
5.Таны амьдралын үндсэн стратеги, зорилго. Та хэрхэн өөрийн асуудлуудаа шийддэг.
6. Хайртай хүнээ сонгох. Таны сексийн сонголт.
7. Та гэрлэхэд бэлэн эсэх.
8. Үхэлд хандах таны хандлага.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here