Нүүр хуудас Танд тустай Ус байгалийн эм…

Ус байгалийн эм…

229
0
УС – Байгалийн эм
УС – Байгалийн эм
Хэчнээн унтаж амарсан ч бие тань чилээрхэж, ядаргаа тайлагдахгүй мэт идэвхгүй,өтгөнөө өдөр бүр гаргахгүй, үүндээ ч дасал болж, арьс бараантаж батга гарах зэрэг асуудлууд танд байна уу? Үнэнийг хэлэхэд ийм асуудалтай бид ойрын гурван жил нүүр тулж байна. Эмнэлэгт хандсан ч гэдэс цэвэрлэх эм бичиж өгсөн ч, түүнийг нь байнга хэрэглээд байвал биед дасал болж, түүнийгээ нэхээд байдаг болчих юм билээ. Тиймээс дараах аргуудыг гэрийн нөхцөлд авч хэрэгжүүлснээр асуудлаа зохицуулж чадсан учраас эл аргаас уншигч танд санал болгож байна.

 

УС – Байгалийн эм

Бүдүүн гэдсэндээ асуудал үүсгэхгүйг хүсвэл өдөрт дор хаяж хоёр литр буюу хамгийн багадаа 8-10 аяга ус ууж хэвш. Ус сайн уувал биеийн үйл ажиллагаа хэвийн явагдаж, энэ хэрээрээ эрүүл мэндээ хамгаалж чадна.

Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга зөгийн балтай юм уу, нимбэгтэй бүлээн ус уу. Ингэснээр бодисын солилцоог идэвхжүүлж, бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Мөн өдөр ус уухын хажуугаар хийжүүлсэн ундаанаас татгалзаж, шинэхэн жимсний болон ногооны цэвэр шүүс, мөн нимбэгний болон кокосны жүүсийг байнга ууж хэвших хэрэгтэй. Эдгээр нь амин дэмээр баялаг төдийгүй тэр дундаа бүдүүн гэдэсний хэвийн үйл ажиллагаанд нэн сайн юм.

АЛИМ – Байгалийн эмч

Өдөрт хамгийн багадаа нэгхэн ширхэг алим идэж байх нь эрүүл мэндэд нэн тустай гэдгийг та лав мянгантаа сонсож байсан биз. Энэ яриа үнэнээр зогсохгүй алим болон алимны цэвэр шүүс нь бүдүүн гэдэс хамгийн сайн цэвэрлэгч юм байна.

Гэдсээ цэвэрлэхээр шийдсэн бол өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга цэвэр алимны шүүс уу. Үүний дараа нэг аяга цэвэр ус уу. Тэгээд өдөрт багадаа л 3-4 удаа алимны шүүс уу. Ингэж чадвал бүдүүн гэдэсний үйл ажиллагааг түргэсгэж, биеэс хор гадагшуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Алимны оронд мөн хар чавганы болон нимбэгний шүүс орлуулан ууж болно.

Нэг аяга алимны шүүс + хоёр хоолны халбага нимбэгний цэвэр шүүс = Бүдүүн гэдэсний ханыг сайн цэвэрлэнэ

3 өдрийн алимны дэглэм

Бүдүүн гэдэсний тань асуудал бүр хүндэрсэн, маш ихээр ядарч, бие дэх хорт бодисоо гадагшлуулж чадахгүй байгаа хүмүүс маш их үр дүнтэй гурван өдрийн алимны дэглэмийг бариад үзээрэй.

Дэглэмээ эхлэхийн өмнөх орой ½ аяга цэвэр оливийн тос ууж, гэдсээ цэвэрлэнэ. Маргаашнаас нь эхлэн гурван хоног зөвхөн алим идэж, ус ууна. Алимаа идэж байхдаа ус уухгүй бөгөөд алимаа маш удаан, сайн зажилж идэх хэрэгтэй. Үүнд маш их ач холбогдол бий. Алимаа идэх болон идсэний 30 минутын дараа ус ууна. Уг дэглэмийг чанд баримталж баримтласнаар үр дүн мэдрэгдэнэ гэдгийг санаарай.

АНХААР! Дэглэм дууссаны дараа хөнгөн салат, зууш идэж, ходоод гэдсээ дасгаснаар хүнд махан хоолоо иднэ. Хэрвээ гэнэт хүнд хоол идвэл ходоод гэдэс хямарч, асуудал үүснэ гэдгийг санах хэрэгтэй. Мөн хоолны дэглэм барьж болох эсэхээ юуны өмнө эмчтэй зөвлөлдөж байж шийдвэрээ гаргаарай. Цөсний чулуутай, зүрх судасны өвчтэй зэрэг хүмүүс хоолны дэглэм барих нь хориотой байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here