Нүүр хуудас Танд тустай Хайрлах нь өмчлөхийн нэр биш…

Хайрлах нь өмчлөхийн нэр биш…

342
0
хайр
хайрын нөгөө далавч нь эрх чөлөө юм...

Өөрөө дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэхийг хүсээд, өрөөлийг харин гарыг нь гавлаж хөлийг нь тушахыг оролдоод байгаа юм биш биз?

Тиймээ танд үнэхээр хайр байгаа болохоор л хайртай хүнээ ойрхон байлгахыг хүсч байгаа нь үнэн. Тэднийхээ төлөө хөлсөө барж ясаа цайтал зүтгэж яваа ч байж болно. Гэхдээ чи зарим талаараа өөрийгөө наранд, өрөөлийг болохоор шоронд байлгах гээд байгаа юм биш биз? Шорон л бол шорон.

Орд харш шиг байна уу урц овоохой шиг байна уу энэ ямарч хамаагүй. Гав л бол гав алтаар хийсэн үү алмаазаар чимсэн үү ямар ч ялгаагүй.

Танд эрх чөлөө хэрэг болдог шиг хайртай хүнд чинь ч бас эрх чөлөө хэрэгтэй. Ажил хийж ч болохгүй, гарч орох ч эрхгүй хайр нэртэй торон дотор амьсгалах ч хэцүү байдаг. Та хүслийг чинь хангаж, хүүхдийг тань өсгөж, хоолыг чинь хийж, гэрийг чинь цэвэрлэдэг автомат машин худалдаж аваагүй.

Хайр эд зүйлс биш. Хайр өмч биш. Хайртай эд зүйлс шиг өмч хөрөнгө шиг бүү харьц. Хайрын шувуухайд нисэх боломж олго.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here