Нүүр хуудас Танд тустай Хамба лам Х.Баасансүрэн: Муу бодлоос, муу үг гардаг…

Хамба лам Х.Баасансүрэн: Муу бодлоос, муу үг гардаг…

214
0
hamba_lam_baasansuren
Муу бодлоос, муу үг гардаг...
~Муу бодлоос, муу үг гардаг…~

Сэтгэл тань сөрөг байвал үг яриа тань ч хэг ёг гэсэн аястай, үйл хөдлөл чинь нь ч ширүүн дориун хор буцалгам болчихдог.

Тиймээс сөрөг үедээ хийсэн үйлдэл бүр хэлсэн үг болгон чинь муу үр дагварыг л дагуулдаг. Харин сэтгэл тань эерэг байвал үг хэл тань зөв зүйтэй үйлдэл тань аядуу зөөлөн хайр татам болчихдог. Сөрөг чанар бол устгагч, үгүйсгэгч, эвдэн сүйтгэгч чанар юм. Эерэг чанар бол бүтээн байгуулагч, талархан хайрлагч чанар юм.

Иймд эерэг үедээ хэлсэн үг хийсэн үйлдэл бүхэн таньд аз жаргалыг дагуулах болно. Үүний учир эерэг байхдаа аль болох идэвхтэй бай. Олон зүйл хий. Одоо л шийдвэрээ гаргадаг цаг зөв байх болно шүү. Сөрөг байгаа бол юу ч бүү хий. Юу ч бүү ярь. Ямар ч шийдвэр бүү гарга.

Одоо л шийдвэр гаргадаггүй цаг шүү. Буруу байх болно. Эерэг байхдаа идэвхтэй бай. Сөрөг байхдаа тэсвэртэй бай.

Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here