Нүүр хуудас Танд тустай Холимог арьсны гурван шатлалт арчилгааны ЗӨВЛӨМЖ

Холимог арьсны гурван шатлалт арчилгааны ЗӨВЛӨМЖ

320
0
aris-archilgaanii-zowlomj
Холимог арьсны гурван шатлалт арчилгааны ЗӨВЛӨМЖ
~Холимог арьсны гурван шатлалт арчилгааны ЗӨВЛӨМЖ~

Таны арьс холимог шинж чанартай юу? Зарим хэсэг тослогтож гялтганадаг бол, зарим хэсэг нь хуурайшиж эмзэгшсэн 2 төрлийн арьсны онцлогтой энэхүү арьстай хүмүүс олон байдаг.

Тэгвэл холимог арьсыг хэрхэн арчлах талаар зөвлөмжийг хүргэж байна.

Арьсны хэв шинж: Т-зоне буюу дух, хамар, эрүү хэсэг тослогтож, хацар хэсэг хуурайшиж байвал та холимог арьстай. Холимог арьсанд тусгайлан бүтээсэн гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай.

Би үргэлж холимог арьстай байх уу? Холимог арьс залуу хүмүүст ихэнхидээ тохиолддог. Хүний бие нас ахих тусам арьсны чийгшил багасч, хуурайшдаг.

Холимог арьсанд баримтлах ганц зүйл байдаг. Энэ бол “арьсны балансыг тэнцвэржүүлэх” юм.

1-р алхам. Цэвэрлэгээ

Хэрвээ та холимог арьстай бол өдөрт хоёроос илүү /өглөө, орой/ нүүрээ усаар цэвэрлэх шаардлагагүй. Арьсны онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх нь Т-зоне хэсгийн тосыг гүн цэвэрлэж, хацар орчмыг нэмж хуурайшуулахгүйгээр арьсны балансыг тэнцвэржүүлэхэд туслана.

Зөөлөн найрлагатай хөөсөн цэвэрлэгч болон гелин угаагчийг өдөр тутамдаа хэрэглээрэй. Hydra IQ технологи буюу гүн чийгшүүлэх үйлчилгээтэй учраас усаар угаасны дараа ч арьсанд хуурай мэдрэмж төрүүлэхгүй.

Нүүрээ угааж цэвэрлэсний дараагаар “тоник” хөвөнд шингээж арьсны дээш чигийн дагуу арчих ба тослог хэсгээр илүү сайтар цэвэрлээрэй. Тоник нь арьсыг тань сайтар цэвэрлэхээс гадна чийгшүүлэх үүрэгтэй.

2-р алхам. Арчилгаа

Тос түрхсний дараа зарим хэсэг илүү тослогтож, батга гарах магадлалтай учраас заримдаа тос түрхэлгүй орхидог уу? Тэгвэл энэ нь буруу бөгөөд арьсаа гэмтээж буй нэг шалтгаан болдог. Харин холимог арьсны онцлогт тохирсон усан суурьтай тосыг түрхэж заншаарай. Арьсны байгалийн чийгшилийн тэнцвэртэй байдлыг хадгалж өгөх ба арьсанд шаардалагатай Бадамлянхуа цэцгийн ханд болон олон төрлийн амин дэмүүд агуулсан байдаг.

Шөнийн тосыг ч мөн мартаж болохгүй! Учир нь арьсыг амарч байх үед нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг учраас дух, хамар, эрүү хэсэгтээ нимгэн түрхэж хэрэглэнэ.

3-р алхам. Тусгай арчилгаа

Долоо хоногт 1-2 удаа үхэжсэн арьсыг гуужуулж, шинэ толигор арьсыг гаргаж байгаарай. Ялангуяа тослогтох хандлагатай хэсэгт илүү анхаарлаа хандуулаарай. Холимог арьсанд санал болгох нэгэн зөвлөмж бол халуун ууранд арьсны нүхийг тэлж, тослог булчирхайг ялгаруулах. Үүний дараа арьсаа сайтар чийгшүүлэх хэрэгтэй шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here