Нүүр хуудас Танд тустай Хүний биеийн ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН…

Хүний биеийн ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН…

484
0
Хүний биеийн ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН...
Хүний биеийн ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН...
Хүний биеийн ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН бол АРЬС юм
Хүний биеийг бүхэлд нь хучиж буй уян хатан, нимгэн бүрхүүлийг арьс гэнэ. Арьс нь тухайн хүний амьдран буй орчин, халуун хүйтэн, биеийн хэмжээ, нас хүйс зэргээс хамааран хар, шар, цагаан гэсэн гурван төрөлд хамаарах өнгөтэй, нимгэн, зузаан, том жижиг гэх мэт ялгаатай байдаг. Манайх шиг халуун хүйтэн ээлжлэн байдаг эрс тэс уур амьсгалтай орны хувьд арьсны шинж байдал нь  харьцангуй зузаан, чанга хөрслөг байдаг. Тэрчлэн хүүхдийн арьс булбарай зөөлөн, чанга байдаг бол эмэгтэй хүнийх түүнтэй ойролцоо боловч нимгэвтэр, уян хатан байдаг онцлогтой. Арьсны зарим хэсэг, хөлийн өсгий, ул, гарын алга хатуу, зузаан байдаг бол хамрын үзүүр, хацар, эрүү, мөр, өвдөг орчмоор зузаавтар мөртлөө цусан хангамж илүүтэй байдаг. Энэ нь амархан даарч, хөлдөх магадлалтай учир сэргийлсэн зохицуулалт юм.
hamgiin tom erhten
Хүний биеийн ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН бол АРЬС юм

Арьс зөвхөн нөмрөг биш. Амьсгалах, бодисын солилцоог зохицуулах, шүүрэл ялгаруулах, дулаан хадгалах гээд олон үүрэгтэй. Арьс нийтдээ 1,5-2 метр кв орчим талбайтай байдаг ч биеийн хэмжээнээс хамааран илүү том, эсвэл бага байж болно. Өөхөн давхрагыг оролцуулалгүйгээр арьс 0,5-5 мм орчим зузаантай долоон давхар бүтэцтэй. Арьсанд судаснууд, мэдрэлийн маш нарийн ширхэг, тос, хөлсний булчирхай, үс, түүний уг, хумс нь янз бүрийн түвшинд байрлаж байдаг. Жишээ нь хүний хамрын үзүүр, суга, цавь зэрэг нимгэн хэсгийн арьсыг сайтар ажиглавал жижиг нүхнүүд харлан харагддаг нь тос, хөлс ялгарах сүвнүүд юм.

Ялангуяа суга, цавь орчмоос хөлс тос илүүтэй ялгарах бөгөөд ариун цэврийн дэглэм сайн сахихгүй тохиолдолд эвгүй үнэртэй болдог. Арьсны эвэрлэг давхрага маш нягт байх учир гаднаас хэр баргийн бохирдол, нян, вирус нэвтрэх боломжгүй.Тиймээс арьсаа тогтмол арчлах, гэмтээх, хатах, хагарахаас урьдчилан сэргийлэх нь чухал ач холбогдолтой юм. Хүний хөлсний найрлагад олон төрлийн бодис байдаг бөгөөд хөлс арьсний сүвээр ялгарснаар бодисын болон дулааны солилцоо зохицуулагддаг төдийгүй арьсны гадна орчинг хүчиллэг болгодог. Ийм орчин элдэв нянг үхүүлэх чадвартай. Энэ чадвар арьс цэвэр байх тусам илүү найдвартай болдог.

Гэхдээ арьсаа сайн арчилж байна гээд тохирох тохирохгүй тос, шампунь ашиглах нь арьсыг хуурайшуулах, хүчиллэг байдлыг алдагдуулах муу талтай.

hamgiin tom erhten
Хүний биеийн ХАМГИЙН ТОМ ЭРХТЭН бол АРЬС юм

Арьсан доорхи өөхөн давхрага нь арьсыг хамгаалах зөөлөвч гэж ойлгож болно. Өөхөн давхрага дотор цусны судас, мэдрэлийн ширхэг гээд бусад дайврууд бүгд байрлана. Зөөлөвч зайлшгүй шаардлагатай өгзөг, гуя, хэвлий гээд илүү зузаан хэсгүүд байгалиас заяасан нь хүний биеийн галбир, гоо сайхны илэрхийлэл болдог. Хөдөлгөөн дутагдсан, их идсэн зэргээс гадна зарим эмгэгийн үед дээрх газрын өөхөн давхрага ихсэж таргалах өвчин, эмгэг үүсдэг юм. Хэт таргалах нь арьсыг сунгаж, уян хатан чанарыг нь алдагдуулж жингээ хасах тохиолдолд арьс унжин, наснаасаа овортой харагдах нөхцөл болох талтай. Арьс амьсгалд гол үүрэгтэй оролцдог. Хэдийгээр сунамтгай эрхтэн боловч их хэмжээгээр гэмтсэн үед өөр хэсгээс хуулан авч нөхөх эмчилгээ хийж болдог. Тэрчлэн донорын арьсаар нөхөх арга ч өргөн нэвтэрсэн байдаг. Хүний хоол хүнсээр дамжуулан авдаг амин дэмүүд арьсны уян хатан чанар, чийглэгт чухал нөлөөтэй. Гэхдээ эмчийн заавраар өөрт дутагдаж буй амин дэм, эрдэс бодис бүхий тос, түрхлэг хэрэглэх нь зүйтэй.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here