Нүүр хуудас Танд тустай Шинэхэн өглөөг, сэтгэл дүүрэн инээмсэглэлээр угт…

Шинэхэн өглөөг, сэтгэл дүүрэн инээмсэглэлээр угт…

517
0
ineemseglel -shine-ogloo
Шинэхэн өглөөг, сэтгэл дүүрэн инээмсэглээр угт...
~Шинэхэн өглөөг, сэтгэл дүүрэн инээмсэглэлээр угт…~

Сэтгэлийн хөдөлгөөнөө хүчээр дарах гэж оролдох хэрэггүй. Харин ч хэлэх гэсэн зүйлээ ил тод хэлж аль болох илэн далангуй бай. Ингэвэл сэтгэл онгойж тайвширдаг.

Дотроо шаналж өөрийгөө тарчлаах нь эрүүл мэндэд маш хортой.
Өөрийнхөө боломж бололцоог бодитойгоор дүгнэ. Бусдыг дууриах байдлаар ч юм уу хэрээс хэтэрсэн үүрэг, зорилго өөртөө бүү тавь. Ингэвэл та юу ч хийж чадахгүйд хүрнэ.

Бүх хүмүүст таалагдах гэж өөрийгөө бүү зовоо. Та хүн бүхэнд таалагдах албагүй шүү дээ. Бусадтай жирийн харьц. Гэхдээ заавал сайхан сэтгэгдэл төрөхгүй байж болно. Үүнд эмзэглэх хэрэггүй.

Үзэн ядалт, гомдол хорслоос аль болох хол бай. Стресс үүсгэхийн нэмэр. Болсон явдалд та яагаад гомдох үзэн ядах болов гэдгийг ойлгох нь чухал. Нөгөө тал руугаа дайрч давшлах ч хэрэггүй. Энэ тухай аль болох бодох чөлөө зав өөртөө бүү олго. Аяндаа та тайвширна.

Эерэг зүйл бод .Хэзээ ч юм алдаж оносноо бодож өөрийгөө зовоож шаналгах хэрэггүй. Тэр үед би тэгсэн бол хожих байсан гэдэг ч юмуу ямар нэг харамсал төрүүлсэн бодолд бүү авт. Зөвхөн боломжтой бүтэмжтэй зүйлийн тухай л бод.
Бүх зүйл санаж бодсоноор бүтээд байвал бас дэмий.

Амьдралын амт, давс, хужир нь алга болчихно шүү дээ. Тиймээс бэрхшээлтэй байна гээд хөмсөг бүү зангидаж бухимд. Толинд өөрийгөө хараад инээмсэглэ. Тэгээд өөртөө Бүх зүйл удахгүй сайхан болно гэж хэл.

Болж өгвөл өглөө бүрийг инээмсэглэлээр угтаж, шинэ хүсэл тэмүүллээр эрч хүчээ сэлбээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here