Нүүр хуудас Танд тустай Өвлийн улиралд ЖОЛООЧ таны…

Өвлийн улиралд ЖОЛООЧ таны…

267
0
Өвлийн улиралд ЖОЛООЧ таны...
Өвлийн улиралд ЖОЛООЧ таны...

Магадгүй жолооч нарын хувьд өвөл тийм ч таатай улирал биш байж болох. Цонх ойр ойр цанатаж, өглөө бүр машиныхаа цас мөсийг цэвэрлэх хэрэгтэй болдог.

Тэгвэл жолооч таны хүч хөдөлмөр, цаг завыг хэмнэх дараах 7 залийг хүргэж байна.

Хөлдсөн цонх

Асуудлыг хэрхэн шийдэх вэ: уксус болон усыг 3:1-ийн харьцаатай хольж, цонх руугаа цацна.
Хэрхэн сэргийлэх вэ: хэрэв цонх аль хэдийнэ хөлдсөн бол, цэвэр спирт /600 мл/, ус /200 мл/ болон аяга таваг угаах шингэн /1 дусал/ хольж, шүршигч саванд хийнэ. Сэгсэрсний дараа шингэнээ хөлдсөн цонх руу шүршинэ.
Хөлдсөн цоож

Асуудлыг хэрхэн шийдэх вэ: энгийн нэг гар ариутгагч шингэн аливаа мөсийг хайлуулж, тухайн эд ангийг ажиллагаанд оруулна. Бага зэргийн гар ариутгагч шингэнийг түлхүүр, аль эсвэл цоожиндоо түрхэхэд хангалттай.

Мөн туршигдсан аргыг ч хэрэглэж болно: түлхүүрээ асаагуураар халаасны дараа цоожинд хийнэ. Түлэгдэх аюултай тул асаагууртай болгоомжтой харьцахаа мартуузай.

Хэрхэн сэргийлэх вэ: цоожоо хөлдөөхгүйн тулд их хүйтнээс өмнө цоож руугаа бага зэргийн WD-40 цацаарай. Мэдээж бага зэргийн цаг зав зарцуулах ч, өвлийн турш цоож хөлдөх асуудлаас ангижирна.

Хаалга онгойхгүй байх

Хаалганы зөөлөвч хөлдөхөөс хэрхэн сэргийлэх вэ? Энгийн нэг хүнсний дэлгүүрт худалдаалдаг цацдаг/шүршдэг ургамлын тос тус болно. Хаалганы резинэн зөөлөвч рүү цацаад, салфеткаар хөнгөн дарж арчина. Ингээд бэлэн боллоо.

Цонх цанатах

Асуудлыг хэрхэн шийдэх вэ? Цонхоо энгийн нэг баллуураар үрээрэй. Та цонх цанатах асуудлыг мартах болно.

Хэрхэн сэргийлэх вэ? Хуучин оймсондоо эсвэл даавуун уутанд муурны элс дүүргэн хийгээд, суудал доороо тавиарай. Муурны элс нь агаарын чийгийг өөртөө шингээдэг тул таны цонх дахин цанатахгүй.

Зөвлөгөө: шингэн зүйлтэй, таглаа нь онгорхой сав машиндаа бүү хонуул.

Хажуугийн толь мөстөх

Хэрхэн сэргийлэх вэ: Хажуугийн толь мөстөхөөс сэргийлэхийн тулд шөнөдөө гялгар уутаар битүү ороож хонуулаарай. Өглөө уутаа тайлангуут толь цэвэрхэн байхыг анзаарна. Та өглөөд цонхныгоо мөс, цаныг арилгаж цаг заваа үрэх шаардлагагүй боллоо.

Хөлдсөн болон цанатсан гэрэл

Хэрхэн сэргийлэх вэ: эхлээд гэрлийнхээ гадаргууг сайтар цэвэрлэнэ. Дараа нь нимгэн лав түрхэнэ. Лав нь цас болон ус тогтохоос сэргийлдэг. Үр дүн нь хэдэн долоо хоног үргэлжилнэ. Та одоо гэрлээ байнга арчих шаардлагагүй боллоо.

Цасанд суух

Хэрэв таны машины хамар цасанд шигдээгүй бол, цаснаас гаргах харьцангуй амар. Мөн бусдын тусламж ч шаардлагагүй.

Асуудлыг хэрхэн шийдэх вэ: тээшиндээ хэд хэдэн уут муурны элс авч явахыг зөвлөж байна. Хэрэв таны машин шарваад байвал /ялангуяа мөсөн дээр/ дугуйн доороо бага зэргийн муурны элс цацаарай. Та төвөггүй халтиргаатай замыг давах болно.

Хүн бүрийн мэддэггүй өөр нэг заль ч бий. Шалны гишгүүрийг дугуйн доороо тавьж өгнө. Ингэснээр та мөн л бусдын тусламжгүй асуудлаас эвтэйхэн гарч чадна.

эх сурвалж: tv5.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here